Группийн түүх: 2019 оны I улирлын тайлан (зураг 7)
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Урьдчилсан байдлаар иймэрхүү ч өдөр болно гэж таамаглаж байсан боловч ... бас л цаг агаарын учруулах нөлөөг нь сайн тооцож чадсангүй дээ. Зүүн урдаас салхилсан бүрхэг тэнгэртэй өглөө болов. Скай Ресортын хаалга дээр цуглан 9.10 цагт аялал эхэллээ. Манай баг 26 хүнтэй байв. Төмөр зам хөвөөлсөн шороон замаар жийж, заримдаа дон дог дон дог гэсээр 10.10 цагын үед Хонхор суурин хүрэв. Суурингийн урдуур гарч төмөр замын Бумбат өртөө хүрэх үед тэнгэр хуйсагнан урд зүгээс цасан шамарга нөмөрч алсын бараа хоромхоноо цагаан "хөшиг"-өөр халхлагдав. Эндээс нэг гишүүн маань буцлаа.
Салхиа сөрсөөр Ширдэгтийн богино ам өөд шуурхайхан жийчихлээ. Залуучууд маань салхи авч "нүд"-гүй тал мэт цав цагаан уулын хөндийн өгсүүрт жийсээр 12.45 цагт Ширдэгтийн амны даваа дээр ирэв. Харагдах орчин 100 м орчим байсан. Зарим нөхөд маань нэлээд хоцорч байлаа. Давааны хойд хөвөө даган цомцойн сууж, өдрийн хоол идэн, будрах цасанд бид хүлээлээ. Хамгийн гайхалтай нь цуваагаа яс цоожилдог Хөх тэмдэгтэй гишүүн Ц.Наранхүү (069) сүүлийн хүнээ аваад ирлээ. Бид ч бүр найдлага тасраад тэр 2 маань буцчихав уу эсвэл төөрчихөв үү гээд л санаа зовж байсан юм. Энэ эрчээрээ цасан дундуур даваа уруудан бас нэг хяр өгсөн даваад Баянбулагын амаар засмал замын зүг жирийлээ. Засмал зам дээр ирэхүй дор салхи нам гүм болж цасан шавхай болсон зам зурайна. Гэтэл нэг жижиг хөх автомашин гарч ирээд зам дээр эргэн бидний хажууд зогсов. Дотроос нь группийн админ Ч.Мажигсүрэн (036), гишүүн Г.Түвшинтөгс (067) , Э.Уянга (074) нар гараад ирлээ. Халуун савтай сүүтэй цай барьчихаж ... бараг л нүдний нулимс гарсан шүү. Нөхдөө гэсэн ийм сайхан сэтгэлийн үйлдэл, үйлчлэл бидний дунд байдаг учраас аялал маань амжилттай болдог юм. Сайхан цай ууж зарим шинэ мэдээ сонсов ... 2 гишүүн Налайх, МАК-ын засмал замаар жийгээд Зуунмод хотод очсон, нэг гишүүн бидний араас яг мөрөөр минь гарсан гэнэЗуунмод хотод 13.30 цагт ирж цайны газар хооллож ундлаад гараад иртэл бүх аялагч нарын дугуй хөлдөж, гацсан байдалтай байлаа. Араас гарсан дайчин гишүүн А.Эрдэнэдулам (068) маань ганцаараа жийсээр байгаад хоол идэж байхад хүрээд ирлээ. Засмалын цас ус үсэрч араа, хүрд солигч, араа солигчийн завсар зайгаар зайгүй чихэж мөсөн бүрхүүл үүсгэжээ. Хотын зүг гарлаа, зам мөстөж халтиргаа гулгаа, шавар шавхай, бохир цас болжээ. Байгаа араандаа (бараг бүх дугуй 1х1 араатай болсон) эргүүлсээр араас үлээх салхинд жавхаатай бас болгоомжтой уруудаж бүгд Хөшигтийн хөндийн зам хүрч УБ хотод 16.30 цагт орж ирлээ. Ийнхүү хаврын цастай өдрийн нэгэн дурсгалт аялал амжилттай болж дууслаа. Аяллын зай 101 км. Замын ангилал 2А. Өнөөдөр аялагч гишүүн болсон Б.Золбоо (196), биднийг угтан Зуунмод хотоос автомашинтай дагаж аюулгүй байдал хангасан бас маш гоё зураг дарсан УГТАЛТЫН БАГ ХАМТ ОЛОН болон хамтдаа нэг хүн мэт жийсэн багийн гишүүдэдээ халуун талархал дэвшүүлье.Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Ж.Октябрь | Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг | 2444 км |
С.Энхбаатар | Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг | 2393 км |