Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #72 - БОГД УУЛЫН ТОЙРОГ БУЮУ НОЙТОН ЦАС

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/113
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
101 км
Давааны тоо
2
Өндөр авалт
949 м
Өндөр алдалт
-951 м
Их өгсөлт
6.8 %
Их уруудалт
-10.1 %
Оролцогчдын тоо
26
Эхлэх цаг
2019 оны 4 сарын 6 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.905472, 106.948917
47°54'19.7"N, 106°56'56.1"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Группийн түүх: 2019 оны I улирлын тайлан (зураг 7)

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Урьдчилсан байдлаар иймэрхүү ч өдөр болно гэж таамаглаж байсан боловч ... бас л цаг агаарын учруулах нөлөөг нь сайн тооцож чадсангүй дээ. Зүүн урдаас салхилсан бүрхэг тэнгэртэй өглөө болов. Скай Ресортын хаалга дээр цуглан 9.10 цагт аялал эхэллээ. Манай баг 26 хүнтэй байв. Төмөр зам хөвөөлсөн шороон замаар жийж, заримдаа дон дог дон дог гэсээр 10.10 цагын үед Хонхор суурин хүрэв. Суурингийн урдуур гарч төмөр замын Бумбат өртөө хүрэх үед тэнгэр хуйсагнан урд зүгээс цасан шамарга нөмөрч алсын бараа хоромхоноо цагаан "хөшиг"-өөр халхлагдав. Эндээс нэг гишүүн маань буцлаа.

Зураг 1. Манай баг. Ширдэгтийн богино амын даваа
Салхиа сөрсөөр Ширдэгтийн богино ам өөд шуурхайхан жийчихлээ. Залуучууд маань салхи авч "нүд"-гүй тал мэт цав цагаан уулын хөндийн өгсүүрт жийсээр 12.45 цагт Ширдэгтийн амны даваа дээр ирэв. Харагдах орчин 100 м орчим байсан. Зарим нөхөд маань нэлээд хоцорч байлаа. Давааны хойд хөвөө даган цомцойн сууж, өдрийн хоол идэн, будрах цасанд бид хүлээлээ. Хамгийн гайхалтай нь цуваагаа яс цоожилдог Хөх тэмдэгтэй гишүүн Ц.Наранхүү (069) сүүлийн хүнээ аваад ирлээ. Бид ч бүр найдлага тасраад тэр 2 маань буцчихав уу эсвэл төөрчихөв үү гээд л санаа зовж байсан юм.

Зураг 2. Анд нарын тосолт ийм сайхан, халуун сэтгэл, халуун цай
Энэ эрчээрээ цасан дундуур даваа уруудан бас нэг хяр өгсөн даваад Баянбулагын амаар засмал замын зүг жирийлээ. Засмал зам дээр ирэхүй дор салхи нам гүм болж цасан шавхай болсон зам зурайна. Гэтэл нэг жижиг хөх автомашин гарч ирээд зам дээр эргэн бидний хажууд зогсов. Дотроос нь группийн админ Ч.Мажигсүрэн (036), гишүүн Г.Түвшинтөгс (067) , Э.Уянга (074) нар гараад ирлээ. Халуун савтай сүүтэй цай барьчихаж ... бараг л нүдний нулимс гарсан шүү. Нөхдөө гэсэн ийм сайхан сэтгэлийн үйлдэл, үйлчлэл бидний дунд байдаг учраас аялал маань амжилттай болдог юм. Сайхан цай ууж зарим шинэ мэдээ сонсов ... 2 гишүүн Налайх, МАК-ын засмал замаар жийгээд Зуунмод хотод очсон, нэг гишүүн бидний араас яг мөрөөр минь гарсан гэнэ
Зураг 3. Дугуй унах хүн байна уу
Зуунмод хотод 13.30 цагт ирж цайны газар хооллож ундлаад гараад иртэл бүх аялагч нарын дугуй хөлдөж, гацсан байдалтай байлаа. Араас гарсан дайчин гишүүн А.Эрдэнэдулам (068) маань ганцаараа жийсээр байгаад хоол идэж байхад хүрээд ирлээ. Засмалын цас ус үсэрч араа, хүрд солигч, араа солигчийн завсар зайгаар зайгүй чихэж мөсөн бүрхүүл үүсгэжээ.

Зураг 4. Цастай өдөр бас дугуйтайгаа
Хотын зүг гарлаа, зам мөстөж халтиргаа гулгаа, шавар шавхай, бохир цас болжээ. Байгаа араандаа (бараг бүх дугуй 1х1 араатай болсон) эргүүлсээр араас үлээх салхинд жавхаатай бас болгоомжтой уруудаж бүгд Хөшигтийн хөндийн зам хүрч УБ хотод 16.30 цагт орж ирлээ.

Зураг 5. Хотын зүг жийсээр
Ийнхүү хаврын цастай өдрийн нэгэн дурсгалт аялал амжилттай болж дууслаа. Аяллын зай 101 км. Замын ангилал 2А.

Зураг 6. Хотын захад анд нар бас тосож угтав
Өнөөдөр аялагч гишүүн болсон  Б.Золбоо (196), биднийг угтан Зуунмод хотоос автомашинтай дагаж аюулгүй байдал хангасан бас маш гоё зураг дарсан УГТАЛТЫН БАГ ХАМТ ОЛОН болон хамтдаа нэг хүн мэт жийсэн багийн гишүүдэдээ халуун талархал дэвшүүлье.

Зураг 7. 2019 оны I улирлын тайлан

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Б.Насанбат Э.Уянга Д.Ганболд Г.Түвшинтөгс Т.Золбоо Н.Ууганбаяр С.Гарьд Д.Ганбат Ч.Мажигсүрэн А.Батхуяг Х.Батцэнгэл Т.Буянбаатар А.Одхүү Д.Гантөмөр Н.Даваасамбуу Г.Гүндалай С.Энхбаатар А.Эрдэнэдулам Ц.Наранхүү Т.Баярсайхан С.Бадрал Б.Батжаргал Ж.Октябрь Н.Төгөлдөр У.Одбаяр Э.Ожго
Б.Насанбат
  • 12807 км
  • 82
  • 6
  • 4
  • 1
  • 2
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Д.Ганболд
  • 2092 км
  • 27
  • 1
  • 0
  • 0
  • 0
Г.Түвшинтөгс
  • 5308 км
  • 41
  • 5
  • 0
  • 2
  • 0
Т.Золбоо
  • 987 км дутуу
  • 272 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Н.Ууганбаяр
  • 4025 км
  • 51
  • 2
  • 0
  • 0
  • 2
С.Гарьд
  • 4201 км
  • 36
  • 4
  • 1
  • 2
  • 2
Д.Ганбат
  • 4692 км
  • 43
  • 2
  • 1
  • 0
  • 0
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
А.Батхуяг
  • 3543 км
  • 29
  • 5
  • 1
  • 1
  • 0
Х.Батцэнгэл
  • 724 км дутуу
  • 535 км
  • 4
  • 0
  • 0
  • 1
  • 0
Т.Буянбаатар
  • 584 км дутуу
  • 675 км
  • 9
  • 0
  • 0
  • 0
  • 0
А.Одхүү
  • 227 км дутуу
  • 1032 км
  • 12
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Гантөмөр
  • 2702 км
  • 22
  • 1
  • 1
  • 0
  • 0
Н.Даваасамбуу
  • 4422 км
  • 42
  • 12
  • 0
  • 3
  • 1
Г.Гүндалай
  • 4527 км
  • 31
  • 2
  • 0
  • 1
  • 2
С.Энхбаатар
  • 4781 км
  • 41
  • 5
  • 1
  • 2
  • 0
А.Эрдэнэдулам
  • 5531 км
  • 48
  • 3
  • 2
  • 0
  • 1
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
Т.Баярсайхан
  • 8419 км
  • 94
  • 2
  • 0
  • 3
  • 0
С.Бадрал
  • 8772 км
  • 67
  • 5
  • 0
  • 1
  • 3
Б.Батжаргал
  • 10543 км
  • 75
  • 16
  • 3
  • 2
  • 2
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Н.Төгөлдөр
  • 11350 км
  • 83
  • 16
  • 3
  • 2
  • 2
У.Одбаяр
  • 12147 км
  • 80
  • 5
  • 3
  • 2
  • 6
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Ж.Октябрь Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 2444 км
С.Энхбаатар Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 2393 км
Зүгээр л жий!