Аяллын тэмдэглэл
Урьдчилсан байдлаар иймэрхүү ч өдөр болно гэж таамаглаж байсан боловч ... бас л цаг агаарын учруулах нөлөөг нь сайн тооцож чадсангүй дээ. Зүүн урдаас салхилсан бүрхэг тэнгэртэй өглөө болов. Скай Ресортын хаалга дээр цуглан 9.10 цагт аялал эхэллээ. Манай баг 26 хүнтэй байв. Төмөр зам хөвөөлсөн шороон замаар жийж, заримдаа дон дог дон дог гэсээр 10.10 цагын үед Хонхор суурин хүрэв. Суурингийн урдуур гарч төмөр замын Бумбат өртөө хүрэх үед тэнгэр хуйсагнан урд зүгээс цасан шамарга нөмөрч алсын бараа хоромхоноо цагаан "хөшиг"-өөр халхлагдав. Эндээс нэг гишүүн маань буцлаа.
Зураг 1. Манай баг. Ширдэгтийн богино амын давааСалхиа сөрсөөр Ширдэгтийн богино ам өөд шуурхайхан жийчихлээ. Залуучууд маань салхи авч "нүд"-гүй тал мэт цав цагаан уулын хөндийн өгсүүрт жийсээр 12.45 цагт Ширдэгтийн амны даваа дээр ирэв. Харагдах орчин 100 м орчим байсан. Зарим нөхөд маань нэлээд хоцорч байлаа. Давааны хойд хөвөө даган цомцойн сууж, өдрийн хоол идэн, будрах цасанд бид хүлээлээ. Хамгийн гайхалтай нь цуваагаа яс цоожилдог Хөх тэмдэгтэй гишүүн Ц.Наранхүү (069) сүүлийн хүнээ аваад ирлээ. Бид ч бүр найдлага тасраад тэр 2 маань буцчихав уу эсвэл төөрчихөв үү гээд л санаа зовж байсан юм.
Зураг 2. Анд нарын тосолт ийм сайхан, халуун сэтгэл, халуун цайЭнэ эрчээрээ цасан дундуур даваа уруудан бас нэг хяр өгсөн даваад Баянбулагын амаар засмал замын зүг жирийлээ. Засмал зам дээр ирэхүй дор салхи нам гүм болж цасан шавхай болсон зам зурайна. Гэтэл нэг жижиг хөх автомашин гарч ирээд зам дээр эргэн бидний хажууд зогсов. Дотроос нь группийн админ Ч.Мажигсүрэн (036), гишүүн Г.Түвшинтөгс (067) , Э.Уянга (074) нар гараад ирлээ. Халуун савтай сүүтэй цай барьчихаж ... бараг л нүдний нулимс гарсан шүү. Нөхдөө гэсэн ийм сайхан сэтгэлийн үйлдэл, үйлчлэл бидний дунд байдаг учраас аялал маань амжилттай болдог юм. Сайхан цай ууж зарим шинэ мэдээ сонсов ... 2 гишүүн Налайх, МАК-ын засмал замаар жийгээд Зуунмод хотод очсон, нэг гишүүн бидний араас яг мөрөөр минь гарсан гэнэ
Зураг 3. Дугуй унах хүн байна ууЗуунмод хотод 13.30 цагт ирж цайны газар хооллож ундлаад гараад иртэл бүх аялагч нарын дугуй хөлдөж, гацсан байдалтай байлаа. Араас гарсан дайчин гишүүн А.Эрдэнэдулам (068) маань ганцаараа жийсээр байгаад хоол идэж байхад хүрээд ирлээ. Засмалын цас ус үсэрч араа, хүрд солигч, араа солигчийн завсар зайгаар зайгүй чихэж мөсөн бүрхүүл үүсгэжээ.
Зураг 4. Цастай өдөр бас дугуйтайгаа Хотын зүг гарлаа, зам мөстөж халтиргаа гулгаа, шавар шавхай, бохир цас болжээ. Байгаа араандаа (бараг бүх дугуй 1х1 араатай болсон) эргүүлсээр араас үлээх салхинд жавхаатай бас болгоомжтой уруудаж бүгд Хөшигтийн хөндийн зам хүрч УБ хотод 16.30 цагт орж ирлээ.
Зураг 5. Хотын зүг жийсээрИйнхүү хаврын цастай өдрийн нэгэн дурсгалт аялал амжилттай болж дууслаа. Аяллын зай 101 км. Замын ангилал 2А.
Зураг 6. Хотын захад анд нар бас тосож угтавӨнөөдөр аялагч гишүүн болсон Б.Золбоо (196), биднийг угтан Зуунмод хотоос автомашинтай дагаж аюулгүй байдал хангасан бас маш гоё зураг дарсан УГТАЛТЫН БАГ ХАМТ ОЛОН болон хамтдаа нэг хүн мэт жийсэн багийн гишүүдэдээ халуун талархал дэвшүүлье.
Зураг 7. 2019 оны I улирлын тайлан
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Б.Насанбат
Э.Уянга
Д.Ганболд
Г.Түвшинтөгс
Т.Золбоо
Н.Ууганбаяр
С.Гарьд
Д.Ганбат
Ч.Мажигсүрэн
А.Батхуяг
Х.Батцэнгэл
Т.Буянбаатар
А.Одхүү
Д.Гантөмөр
Н.Даваасамбуу
Г.Гүндалай
С.Энхбаатар
А.Эрдэнэдулам
Ц.Наранхүү
Т.Баярсайхан
С.Бадрал
Б.Батжаргал
Ж.Октябрь
Н.Төгөлдөр
У.Одбаяр
Э.Ожго
Т.Золбоо
- 987 км дутуу
- 272 км
- 3
- 0
- 0
- 0
- 0
Х.Батцэнгэл
- 724 км дутуу
- 535 км
- 4
- 0
- 0
- 1
- 0
Т.Буянбаатар
- 584 км дутуу
- 675 км
- 9
- 0
- 0
- 0
- 0
А.Одхүү
- 227 км дутуу
- 1032 км
- 12
- 0
- 0
- 0
- 0
Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр |
Тэмдэг |
Болзол биелүүлсэн байдал |
Ж.Октябрь |
Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг |
2444 км |
С.Энхбаатар |
Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг |
2393 км |