Группийн түүх: Энэ жилийн I улирлын аяллын зайн дүнгээр Улаан хивс дээгүүр НТГ С.Бадрал (зураг 2) жийлээ.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Цаг агаарын мэдээнээс зонхилох салхи баруун хойноос гэдгийг урьдчилан мэдэж байлаа. Таван шарын цугладаг цэгээс 9.10 цаг гээд аяллын цуваа хөдлөв. Манай багт 33 дугуйчин нэгдэв. Зарим гишүүд замын дугуйтай ирлээ. Танил замаараа бөөндүү жийсээр Номингоос унд ус хүнсээ базаан (нэг шинэ гишүүний дугуйны араа эвдэрсэн (20 км) тул буцав) Эмээлтийн дөрөлж дээр 2 удаа амсхийгээд шууд салхи сөрөн Хүй 7 худагын замаар 361 гарам хүртэл жийчихлээ.
Аяллын цуваа хэсэг бусаг групп болон тасарч салхиа ээлжлэн авч жийсээр дэлгүүрийн гадаа ирэв. Шинээр жийж байгаа гишүүд болон 2 эмэгтэй дугуйчинд санаа зовж явлаа. Гэтэл ердөө л 15-25 минутын алдагдалтай араас ороод ирлээ. Эндээс бас нэг гишүүн маань (42 км) буцлаа. Жаргалант суурин хүртэл салхинд цохиулан бас л хэд хэдэн групп болон жийлээ. Толгойн группийн дугуйчид 27-30 км, арын группүүд 22-27 км цаг хурдыг хадгалан жийсээр 12.45 цагт Жаргалант сууринд ирэв. Ийнхүү салхийг өнөөдөр тун ч бахдалтай, ядралт багатай сөрчихлөө. Үдийн хоолоо идээд 13.30 цагт хөдлөв. Урдаас нэг гишүүн биднийг угтан (62 км) ирж нийлэв. Мөн Батсүмбэр сумаас дугуйтай гарсан шинэ гишүүн (64 км) бидэнтэй нэгдэн хотын зүг жийлээ.
Гүнтийн даваа зүглэх засмал замаар амсхийлт хийлгүй шууд л өгсөн жийлээ. Манайхан ч зүтгэсээр байгаад даваа (даваан дээр хүйтэн нөөлөг салхитай байсан) даваж шууд Жигжидийн уулзвар дээр 14.45 цагт ирж таталт хийлээ. Сүүтэй халуун цай ууж аяллын талаар хуучлан, тааваараа амраад хот руу гарав. Хотын төвд 16.00 цагт ирж өнөөдрийн аялал амжилттай дууслаа. Аяллын зай 105 км. Замын ангилал 2А. Харин зураг хөргийн хувьд бараг л "хоосон" ирлээ. Бичлэгийг бол хийсэн болно.
Аяллын замд салхи авч тасралгүй хамтдаа жийсэн замын дугуйтангууд, групптэй нэгдэн анхны аяллаа хийсэн гишүүн П.Золзаяа (эмэгтэй), Б.Сайншагай, Д.Ганболд, өнөөдөр аялагч гишүүн болсон М.Урсгал (194), аяллын цувааны цоожлогч ногоон тэмдэгтэй гишүүн С.Гарьд (115) болон аяллын баг хамт олондоо халуун талархал дэвшүүлье. Ялангуяа аяллын замаа нэр төртэй дуусгасан аялагч гишүүн Д.Цолмон (193), гишүүн П.Золзаяа нарын дайчин бүсгүйчүүдэд онцгойлон баяр хүргье. Бид өнөөдөр ёстой л гялалзтал жийсэн дээ.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.