Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Сайхан өдөр боллоо. Жигжидийн уулзвараас 9.15 цагт манай багийн 30 дугуйчин хөдөллөө. Санзай, Сэлбийн эх хүрэв. Халиан дээгүүр гарахдаа бараг бөөнөөрөө "мэргэн буудагчид буудуулж уналаа". Цэвэр агаар, шинэхэн цас, ховилтой зам, аядуу өгсүүрт жийсээр Мухарын даваа дээр гарав. Эндээс 3 гишүүн ажилтай тул хот руу буцав.
Даваа уруудах замд зургаа татуулан замын сайхныг бахдан Мухарын уужим ам руу жирийтэл жийлээ. Зам нь даанч сайхан юм. Харин салхи яг өөдөөс үлээж таарав. Мухарын ам дуусаж Хуйн хөндий рүү орж ирэв. Эндээс эхлэн салхи сөрөн 16 орчим км жийсээр 12.30 цагт Хуйн голын ширэг дээр үдийн хоол идэв. Гүнтийн даваа руу нэг гишүүн ажил гараад салж билээ. Дахиад 5 км салхиа сөрж Шижирийн ферм, Шижирийн ам руу шургаж салхинаас бага ч гэсэн салав. Бид жаал амраад Шижирийн ам, Тахилтын ам өгсөн 8 км жийгээд Тахилтын даваа дээр 14.15 цагт гарлаа. Доош уруудан хотын захад 15.40 цагт ирж энэ өдрийн аялал амжилттай дуусав. Аяллын зай 98 км.Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Т.Баярсайхан | Умард хязгаар 3543 км шар тэмдэг | 3632 км |