Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #70 - МУХАР, ТАХИЛТЫН ДАВАА БУЮУ ХАВРЫН САЛХИ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/111
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
98 км
Давааны тоо
1
Өндөр авалт
927 м
Өндөр алдалт
-929 м
Их өгсөлт
9.8 %
Их уруудалт
-12.4 %
Оролцогчдын тоо
27
Эхлэх цаг
2019 оны 3 сарын 23 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар
Цуглах цэгийн солбицол
48.049722, 106.900556
48°2'59"N, 106°54'2"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Сайхан өдөр боллоо. Жигжидийн уулзвараас 9.15 цагт манай багийн 30 дугуйчин хөдөллөө. Санзай, Сэлбийн эх хүрэв. Халиан дээгүүр гарахдаа бараг бөөнөөрөө "мэргэн буудагчид буудуулж уналаа". Цэвэр агаар, шинэхэн цас, ховилтой зам, аядуу өгсүүрт жийсээр Мухарын даваа дээр гарав. Эндээс 3 гишүүн ажилтай тул хот руу буцав.

Зураг 1. Манай баг. Мухарын даваа
Даваа уруудах замд зургаа татуулан замын сайхныг бахдан Мухарын уужим ам руу жирийтэл жийлээ. Зам нь даанч сайхан юм. Харин салхи яг өөдөөс үлээж таарав.
Зураг 2. Мухарын даваа уруудах замд
Мухарын ам дуусаж Хуйн хөндий рүү орж ирэв. Эндээс эхлэн салхи сөрөн 16 орчим км жийсээр 12.30 цагт Хуйн голын ширэг дээр үдийн хоол идэв.

Зураг 3. Мухарын даваа дээрээс амны эх ингэж харагддаг
Гүнтийн даваа руу нэг гишүүн ажил гараад салж билээ.

Зураг 4. Тахилтын даваа уруудах замд
Дахиад 5 км салхиа сөрж Шижирийн ферм, Шижирийн ам руу шургаж салхинаас бага ч гэсэн салав. Бид жаал амраад Шижирийн ам, Тахилтын ам өгсөн 8 км жийгээд Тахилтын даваа дээр 14.15 цагт гарлаа.

Зураг 5. Тахилтын даваа уруудаад хот руу ороод ирлээ
Доош уруудан хотын захад 15.40 цагт ирж энэ өдрийн аялал амжилттай дуусав. Аяллын зай 98 км.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Х.Өсөхбаяр С.Эрдэнэ Э.Даваасүрэн М.Урсгал Г.Батбаяр Т.Золбоо Б.Мөнх-Эрдэнэ Б.Батсайхан Т.Хангарьд Б.Бас-Оргил А.Одхүү Д.Гантөмөр Б.Батбаатар С.Гарьд С.Энхбаатар Г.Түвшинтөгс Э.Уянга Г.Бат-Оргил Т.Баярсайхан С.Бадрал Г.Ганбаяр Б.Батжаргал Ж.Октябрь Ч.Мажигсүрэн Н.Төгөлдөр У.Одбаяр Э.Ожго
Х.Өсөхбаяр
  • 1167 км дутуу
  • 92 км
  • 2
  • 1
  • 0
  • 0
  • 0
С.Эрдэнэ
  • 760 км дутуу
  • 499 км
  • 7
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Даваасүрэн
  • 1835 км
  • 18
  • 2
  • 0
  • 0
  • 0
М.Урсгал
  • 5902 км
  • 40
  • 3
  • 0
  • 1
  • 1
Г.Батбаяр
  • 1070 км дутуу
  • 189 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Золбоо
  • 987 км дутуу
  • 272 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Мөнх-Эрдэнэ
  • 953 км дутуу
  • 306 км
  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Батсайхан
  • 935 км дутуу
  • 324 км
  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Хангарьд
  • 624 км дутуу
  • 635 км
  • 7
  • 1
  • 0
  • 0
  • 1
Б.Бас-Оргил
  • 345 км дутуу
  • 914 км
  • 7
  • 0
  • 0
  • 1
  • 0
А.Одхүү
  • 227 км дутуу
  • 1032 км
  • 12
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Гантөмөр
  • 2702 км
  • 22
  • 1
  • 1
  • 0
  • 0
Б.Батбаатар
  • 3223 км
  • 22
  • 1
  • 0
  • 1
  • 1
С.Гарьд
  • 4201 км
  • 36
  • 4
  • 1
  • 2
  • 2
С.Энхбаатар
  • 4781 км
  • 41
  • 5
  • 1
  • 2
  • 0
Г.Түвшинтөгс
  • 5308 км
  • 41
  • 5
  • 0
  • 2
  • 0
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Г.Бат-Оргил
  • 6863 км
  • 49
  • 2
  • 1
  • 2
  • 1
Т.Баярсайхан
  • 8267 км
  • 92
  • 2
  • 0
  • 3
  • 0
С.Бадрал
  • 8772 км
  • 67
  • 5
  • 0
  • 1
  • 3
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 7
  • 1
  • 2
  • 3
Б.Батжаргал
  • 10401 км
  • 74
  • 15
  • 3
  • 2
  • 2
Ж.Октябрь
  • 10738 км
  • 120
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Н.Төгөлдөр
  • 11207 км
  • 82
  • 15
  • 3
  • 2
  • 2
У.Одбаяр
  • 12057 км
  • 79
  • 5
  • 3
  • 2
  • 6
Э.Ожго
  • 27752 км
  • 245
  • 31
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Т.Баярсайхан Умард хязгаар 3543 км шар тэмдэг 3632 км
Зүгээр л жий!