Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Цаг агаарын урьдчилсан мэдээ яг л тооцоолжээ. Гацуурт руу жийж явахад зүүн талаас салхилсан салхи гэнэт чигээ өөрчлөн баруун урдаас үлээсэн цэлмэг тэнгэртэй, наран ээсэн өглөө боллоо. Гацууртын Монгол шилтгээний талбайгаас 9.10 цагт манай баг хөдлөв. Замын тухайд ярилт байхгүй, одоо ч нүдэнд харагдаж байна. Чулуутай замаар дээгүүр дондогнуулан өгссөөр эхний таталтыг Нурамтын даваа руу салдаг амны доод дэнж дээр хийлээ.
Салхи араас тул бүгд л халууцаж, хувцасаа яльгүй нимгэлэв. Дасгалаа хийгээд нөгөө л танил замаар жийсээр ... яг л зуны нэг өдөр шиг санагдсан шүү. Дэнжийн зам хуурай байлаа. Удалгүй Говийн амралтын зүүн талаар гарч Даваатын давааны өгсүүр эхлэх талбай дээр ирэв. Энд жаал амраад даваа руугаа жийлээ дээ. Группийн уулын "мангас"-ууд эргүүлсээр байгаад л өгсүүрт алсарна. Зарим нь жаал амсхийгээд дахин мордоод л жийнэ, аялагч бүр өөрийн хүсэл тэмүүлэл, зорилгоо өвөрлөн зүтгэсээр Даваатын даваа дээр 12.45 цагт гарлаа. Алаг цоог цастай байсан ч амрах хуурай талбар олдсон шүү.
Үдийн хоолоо идэж сайхан амраад дурсгалын зургаа татуулан ирсэн замаараа уруудлаа. Гацуурт суурингийн төвд 15.10 цагт ирж, багахан амарсаны дараа хоёрын цуваанд орж Ногоон тэмдэгтэй гишүүн С.Гарьд (115), Г.Ганбаяр (118) нар салхи авч, хамтдаа 20-22 км цагийн хурдтай жийсээр Дүнжингарав дээр 16.00 цагт ирж аялал амжилттай болж дууслаа. Аяллын зай 86 км. Замын ангилал 2А.
Групптэй хамт анхны аяллаа хийсэн гишүүн М.Урсгал, Б.Золбоо, Н.Гантүшиг, Т.Мөнх Эрдэнэ, Д.Батхишиг нарт баяр хүргэхийн ялдамд бидэнтэй 2 дахь аяллаа амжилттай хийсэн дайчин бүсгүй Д.Цолмон (193) аялагч гишүүн болсон баяртай мэдээг дуулгая. Аяллын явцын зургийг Хөх тэмдэгтэй гишүүн Н.Ууганбаяр (022), бичлэгийг Ногоон тэмдэгтэй гишүүн С.Бадрал (177) хийж, аяллын цувааг Улбар шар тэмдэгтэй гишүүн У.Одбаяр (055) цоожилсон болно. Баг хамт олон та нартаа маш их баярлалаа.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Б.Батжаргал | Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг | 2454 км |