Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #69 - ДАВААТЫН ДАВАА БУЮУ ХАВРЫН ХАЛУУН

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/110
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
83 км
Давааны тоо
1
Өндөр авалт
719 м
Өндөр алдалт
-721 м
Их өгсөлт
14.5 %
Их уруудалт
-14.7 %
Оролцогчдын тоо
27
Эхлэх цаг
2019 оны 3 сарын 16 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Гацуурт, Монгол шилтгээн
Цуглах цэгийн солбицол
47.924917, 107.140944
47°55'29.7"N, 107°8'27.4"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Цаг агаарын урьдчилсан мэдээ яг л тооцоолжээ. Гацуурт руу жийж явахад зүүн талаас салхилсан салхи гэнэт чигээ өөрчлөн баруун урдаас үлээсэн цэлмэг тэнгэртэй, наран ээсэн өглөө боллоо. Гацууртын Монгол шилтгээний талбайгаас 9.10 цагт манай баг хөдлөв. Замын тухайд ярилт байхгүй, одоо ч нүдэнд харагдаж байна. Чулуутай замаар дээгүүр дондогнуулан өгссөөр эхний таталтыг Нурамтын даваа руу салдаг амны доод дэнж дээр хийлээ.

Салхи араас тул бүгд л халууцаж, хувцасаа яльгүй нимгэлэв. Дасгалаа хийгээд нөгөө л танил замаар жийсээр ... яг л зуны нэг өдөр шиг санагдсан шүү. Дэнжийн зам хуурай байлаа. Удалгүй Говийн амралтын зүүн талаар гарч Даваатын давааны өгсүүр эхлэх талбай дээр ирэв. Энд жаал амраад даваа руугаа жийлээ дээ. Группийн уулын "мангас"-ууд эргүүлсээр байгаад л өгсүүрт алсарна. Зарим нь жаал амсхийгээд дахин мордоод л жийнэ, аялагч бүр өөрийн хүсэл тэмүүлэл, зорилгоо өвөрлөн зүтгэсээр Даваатын даваа дээр 12.45 цагт гарлаа. Алаг цоог цастай байсан ч амрах хуурай талбар олдсон шүү.

Зураг 1. Манай баг. Даваатын даваа

Үдийн хоолоо идэж сайхан амраад дурсгалын зургаа татуулан ирсэн замаараа уруудлаа. Гацуурт суурингийн төвд 15.10 цагт ирж, багахан амарсаны дараа хоёрын цуваанд орж Ногоон тэмдэгтэй гишүүн С.Гарьд (115), Г.Ганбаяр (118) нар салхи авч, хамтдаа 20-22 км цагийн хурдтай жийсээр Дүнжингарав дээр 16.00 цагт ирж аялал амжилттай болж дууслаа. Аяллын зай 86 км. Замын ангилал 2А.

Групптэй хамт анхны аяллаа хийсэн гишүүн М.Урсгал, Б.Золбоо, Н.Гантүшиг, Т.Мөнх Эрдэнэ, Д.Батхишиг нарт баяр хүргэхийн ялдамд бидэнтэй 2 дахь аяллаа амжилттай хийсэн дайчин бүсгүй Д.Цолмон (193) аялагч гишүүн болсон баяртай мэдээг дуулгая. Аяллын явцын зургийг Хөх тэмдэгтэй гишүүн Н.Ууганбаяр  (022), бичлэгийг Ногоон тэмдэгтэй гишүүн С.Бадрал  (177) хийж, аяллын цувааг Улбар шар тэмдэгтэй гишүүн У.Одбаяр  (055) цоожилсон болно. Баг хамт олон та нартаа маш их баярлалаа.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Г.Ганбаяр М.Алтан-Өлзий Т.Золбоо Б.Мөнх-Эрдэнэ С.Эрдэнэ Х.Гантулга Т.Буянбаатар Э.Баттуул А.Одхүү Н.Чингүнжав Д.Ганзориг Ч.Базар Ц.Энхбаяр Д.Гантөмөр Н.Ууганбаяр С.Гарьд Г.Гүндалай С.Энхбаатар А.Эрдэнэдулам М.Урсгал С.Бадрал Б.Батжаргал Ж.Октябрь Н.Төгөлдөр Д.Цолмон У.Одбаяр Э.Ожго
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 7
  • 1
  • 2
  • 3
М.Алтан-Өлзий
  • 2300 км
  • 21
  • 1
  • 0
  • 1
  • 1
Т.Золбоо
  • 987 км дутуу
  • 272 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Мөнх-Эрдэнэ
  • 953 км дутуу
  • 306 км
  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Эрдэнэ
  • 760 км дутуу
  • 499 км
  • 7
  • 0
  • 0
  • 0
  • 0
Х.Гантулга
  • 684 км дутуу
  • 575 км
  • 8
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Буянбаатар
  • 584 км дутуу
  • 675 км
  • 9
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Баттуул
  • 581 км дутуу
  • 678 км
  • 7
  • 0
  • 0
  • 1
  • 0
А.Одхүү
  • 227 км дутуу
  • 1032 км
  • 12
  • 0
  • 0
  • 0
  • 0
Н.Чингүнжав
  • 1489 км
  • 19
  • 0
  • 0
  • 1
  • 0
Д.Ганзориг
  • 1658 км
  • 18
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ч.Базар
  • 2058 км
  • 16
  • 0
  • 0
  • 1
  • 0
Ц.Энхбаяр
  • 2610 км
  • 22
  • 2
  • 0
  • 1
  • 0
Д.Гантөмөр
  • 2702 км
  • 22
  • 1
  • 1
  • 0
  • 0
Н.Ууганбаяр
  • 4025 км
  • 51
  • 2
  • 0
  • 0
  • 2
С.Гарьд
  • 4201 км
  • 36
  • 4
  • 1
  • 2
  • 2
Г.Гүндалай
  • 4527 км
  • 31
  • 2
  • 0
  • 1
  • 2
С.Энхбаатар
  • 4781 км
  • 41
  • 5
  • 1
  • 2
  • 0
А.Эрдэнэдулам
  • 5531 км
  • 48
  • 3
  • 2
  • 0
  • 1
М.Урсгал
  • 5902 км
  • 40
  • 3
  • 0
  • 1
  • 1
С.Бадрал
  • 8772 км
  • 67
  • 5
  • 0
  • 1
  • 3
Б.Батжаргал
  • 10543 км
  • 75
  • 16
  • 3
  • 2
  • 2
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Н.Төгөлдөр
  • 11350 км
  • 83
  • 16
  • 3
  • 2
  • 2
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
У.Одбаяр
  • 12147 км
  • 80
  • 5
  • 3
  • 2
  • 6
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Б.Батжаргал Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 2454 км
Зүгээр л жий!