Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #8 - СОНГИНО ХАЙРХАН ТОЙРОГ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/11
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
55 км
Давааны тоо
0
Өндөр авалт
513 м
Өндөр алдалт
-510 м
Их өгсөлт
4.7 %
Их уруудалт
-7.1 %
Оролцогчдын тоо
15
Эхлэх цаг
2016 оны 10 сарын 1 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Буянт Ухаа спорт цогцолбор
Цуглах цэгийн солбицол
47.854861, 106.787556
47°51'17.5"N, 106°47'15.2"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Энэ чиглэлийн замын дунд хэсэг нь Туул голын сав газрын хайрга, дайрга тээвэрлэдэг том ачааны автомашинуудын төв замтай давхацдаг тул ер нь "хаягдсан" чиглэл болсон. Үүнээс хойш нэг удаа энэ чиглэлээр аялаж байсан. Гэхдээ энэ замаар зурвас төдий Хүйтний ам руу өгсөх, уруудах чиглэл багахан газраар огтолцон өнгөрдөг. Туулын гүүр гараад таталт хийхгүй явах нь карьерийн замын тоос шорооноос дайжин гарах ач холбогдолтой.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Аялал Буянт Ухаагаас эхлэв. Олон хүмүүс шинээр ирсэн байв. Аяллын бүртгэлээ хийв.

Энэ аяллын хууч яриа: Аялалд шинээр оролцож буй залуу найзтайгаа хамт хотын төвөөс Буян Ухаа руу жийжээ. Найз нь нэг л явж ядаад, ядраад гэх мэтээр буцья гээд байж гэнэ. Одоохон очлоо, ойрхон гэж хэлэн жийж, дэмжсээр байгаад Буянт Ухаа дээр иржээ. Найз нь жаал амраад, одоо ингээд аялал дуусаж байна уу гэж асуужээ. Үгүй, одоо эхлэнэ гэсэн алдарт хариулт энэ өдөр ингэж төрсөн гэдэг. Хойшид, эдгээр залуус аялалдаа явсаар байгаад группийн бахархал, гарамгай жийдэг аялагч нар болсон юм.

Өнгөрсөн Пүрэв гаригт энэ замаар унадаг дугуйтай явсан тул сэтгэл тайван байж судалгааны аяллынхаа шимийг хүртсэн юм. Амгалан хотхон руу салж багахан толгойн араар тойрон Өлзийт хорооллын хашааны гудамж уруудан гялалзтал жийсээр засмал замдаа оров.

Зураг 1. Манай баг. Шар хөвийн дөрөлж
Туул голын гүүрээр гарч Сонгино хайрханы урд бэлээр ороон карьерийн замд дөхөж байв. Судалгааны аяллын үеэр энэ их тоос шороотой замнаас яаж зайлсхийх тухай бодож явсан тул энэ удаа зам дагасан хээрийн замаар жийлээ. Шар хөвийн дөрөлж чиглэн алсын өгсүүрт жийж, замдаа таарах жалганы дээд үзүүрээр тойрон даялан гарлаа. Цахилгааны дэд станцын харалдаа уулын бэл дээр татаж арын хүмүүсээ хүлээв. Манай хүүхдүүд уулын бэлээр дээш өгсөж гараад унадаг дугуйгаараар downhill хйиж биднийг баясгав. Шар хөвийн дөрөлж дээр ирж үдийн хоол цайгаа идэж ууж амрав.

Зураг 2. Амсхийх агшин
Шар хөвийн дөрөлж уруудсан замаар уруудан төдөлгүй шороон зам руу салаад Сонгино хайрхан уулын хойд биеэр тойрон жийсээр Туул голын хөндий руу бууж хаягдсан төмөр зам гаран бургас дундуур жийлээ. Нэг хүү маань бургасны бахим мөчирт санамсаргүй өлгөгдөн үлдэж, унадаг дугуй нь урагшаа явчихыг үзлээ. Туул голыг гүүрээр гарч Сонгино сууринд ирэв. Энэ газар фото зураг сонирхогч группийн зураг авалттай таарч манайхан зургаа авахуулаад хөдлөв. Бидний хаягыг авч үлдээд, хэдэн өдрийн дараа энэ аяллыг группийн хуудаснаа мөнхөлсөн гэрэл зургууд ирсэн билээ.

Зураг 3. Аялал замдаа гарлаа
Морингийн давааны замаар явалгүй уулын толгой ороон Туул голын салаа дагасан шахаатай замаар цуваагаа авч явлаа. Жийх газар нь жийсээр хадан шахаан дээр ирээд дээгүүр нь дугуйгаа үүрээд гарлаа. Морингийн давааны энгэрт байх бяцхан суурин хүрч, замтайгаа нийлэн Нисэхийн нэгэн дэлгүүрийн гадаа амарч, кола-даад Буянт ухаа хүрэн аялал амжилттай болж дууслаа.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
С.Сайнжаргал Б.Одхүү Ган-Эрдэнэ Б.Уулзахбаяр Б.Төмөр-Очир Н.Наранбаатар Т.Батбаяр П.Рагчаабазар Н.Чингүнжав Э.Батуух Э.Ижилмөрөн П.Чинболд Н.Ууганбаяр С.Энхбаатар Э.Ожго
С.Сайнжаргал
  • 1199 км дутуу
  • 60 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Одхүү
  • 1038 км дутуу
  • 221 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ган-Эрдэнэ
  • 860 км дутуу
  • 399 км
  • 6
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Уулзахбаяр
  • 744 км дутуу
  • 515 км
  • 8
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Төмөр-Очир
  • 602 км дутуу
  • 657 км
  • 9
  • 5
  • 0
  • 0
  • 0
Н.Наранбаатар
  • 526 км дутуу
  • 733 км
  • 13
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Батбаяр
  • 521 км дутуу
  • 738 км
  • 15
  • 0
  • 0
  • 0
  • 0
П.Рагчаабазар
  • 228 км дутуу
  • 1031 км
  • 17
  • 0
  • 0
  • 0
  • 0
Н.Чингүнжав
  • 1489 км
  • 19
  • 0
  • 0
  • 1
  • 0
Э.Батуух
  • 1673 км
  • 17
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Ижилмөрөн
  • 2450 км
  • 23
  • 1
  • 0
  • 1
  • 0
П.Чинболд
  • 2831 км
  • 27
  • 2
  • 0
  • 1
  • 1
Н.Ууганбаяр
  • 4025 км
  • 51
  • 2
  • 0
  • 0
  • 2
С.Энхбаатар
  • 4781 км
  • 41
  • 5
  • 1
  • 2
  • 0
Э.Ожго
  • 27842 км
  • 246
  • 31
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!