Аялал төлөвлөн, аяллын замыг газрын зураг дээр зурах нь яг төгс төлөвлөлт болж чаддаггүй гэдгийн өөрийн биеэр хоёронтоо амссан билээ. Тиймээс аяллын өмнө тухайн замаар өөрийн биеэр унадаг дугуй (гишүүдийн туслалцаа дэмжлэгээр зарим аяллыг автомашинтай хийх болсон)-тай явж газар дээр нь танилцах Судалгааны аялал хийх хэрэгтэй боллоо. Долоо хоногийн дундуур аль нэг боломжтой өдөр ийм аяллаа хийхээр төлөвлөв. Ийнхүү намрын налгар нэг өдөр судалгааны аяллын замд гарав.
Энэхүү аялалд Ц.Гантулга анд дөрөө харшуулан хамтдаа жийлээ. Бас л шинэ алхам байв. Группийн залуус судалгааны аялалд зав зайгаа харан оролцдог шинэ уламжлал ийнхүү бий боллоо. Хоёулаа замаа дуусган буцаж явахдаа, унадаг дугуйн аялал зохиоход яг тохирно гэж ярилцаж билээ. Цаашид явж үзээгүй "мэдэхгүй" чиглэлээр судалгааны аялал хийх нь группийн үндсэн зарчим болон хадаглагдсаар байна.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.