Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #68 - ЭМЭЭЛТ, ХҮЙТЭНИЙ АМ БУЮУ ХАВРЫН ХӨРӨГ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/109
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
83 км
Давааны тоо
0
Өндөр авалт
577 м
Өндөр алдалт
-577 м
Их өгсөлт
6.4 %
Их уруудалт
-6.5 %
Оролцогчдын тоо
23
Эхлэх цаг
2019 оны 3 сарын 9 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Таван шар BSB дэлгүүрийн талбай
Цуглах цэгийн солбицол
47.910222, 106.816861
47°54'36.8"N, 106°49'0.7"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Үүрээр цас ороод, өглөө аялал эхлэх цэг руу жийж явахад үл ялиг цас хялмаалж байлаа. Манайхан заншил ёсоор цагтаа цуглаж, 9.03 цагт аялал эхэллээ. Хоёр эгнээнд орж 20-22 км/ цагийн хурдтай эвлэгхэн өнхөрүүлсээр хотын баруун захын Номин дэлгүүр дээр амсхийлт хийв. Цагаасаа яльгүй хоцорсон 4-5 гишүүн нэхээд ороод ирлээ. Шар хөвийн дөрөлж өнгөртөл жийгээд Эмээлтийн наад хөтөл дээр таталт хийв. Энэ өдөр аялалд олон шинэ гишүүд (нэг эмэгтэй дугуйчин) ирсэн ч гэсэн цувааны хурд хэвийн бүгд л сайн жийж байлаа.

Зураг 1. Шар хөвийн дөрөлж өгсөх зам
Эмээлтийн өгсүүрийг эрчимтэй жийж даваад 10.35 цагт Сэрүүний амны эхэнд зогсож, гишүүдэд аялагчийн тэмдэг гардуулан, баяр хүргэлээ. Энэ аяллаар аялагчийн ногоон, хөх тэмдэгтэй гишүүн "төрлөө". Сэрүүний ам уруудан шороон замаар жийсээр Сонгино уулын баруун урд үзүүрийг ороон Туулын гүүр гарч Өлзийт суурингийн замд 12.20 цагт үдийн хоол идлээ. Энд нэг гишүүн хотоос угтан бидэн дээр ирлээ.
Зураг 2. Хүйтэний ам уруудах зам
Өлзийтийн замаар уужуухан өгсөөд (бас нэг гишүүн хотоос угтан гарч энд таарлаа) хараахан ашиглалтанд бүрэн ороогүй байгаа Хөшигтийн хөндий рүү тавьсан хурдны зам дээр гарч ирэв. Бидэн дээр зам хариуцсан менежер автомашинтай ирлээ. Их л уриалгахан та нар энэ замаар жийж болноо, зүгээр (ашиглалтанд орсоны дараа бол болохгүй шүү гэж тайлбарласан) гээд дахиад явчихлаа. Уужим 3 эгнээ замаар чих амар, сэтгэл тайван жирийтэл (группийн нэг админ маань энэ замд биднийг угтав) жийсээр УБ хотын захад 14.00 цаг (хотын төвд 15.00)-т ирж аялал амжилттай дууслаа. Аяллын зай 83 км. Замын ангилал 2А.
Зураг 3. Манай баг. Хөшигтийн зам
Бидэнтэй нэгдэн анхны аяллаа нэр төртэй, амжилттай дуусгасан гишүүн Б.Батсайхан, Д.Цолмон (эмэгтэй), С.Энхболд, Г.Мөнхтулга, Б.Мөнгөнхөлөг, А.Урсгал нар болон хувийн дугаар бүхий аялагч гишүүн болсон Г.Бат Оргил (190), Т.Буянбаатар (191), А.Одхүү (192) нарт халуун баяр хүргэж, талархал дэвшүүлье.

Зураг 4. Дугуйтайгаа хамт сэдэвт зураг
Аяллын толгойн сэргийлэхээр аялагч гишүүн Э.Батуух (014), цувааны цоожлогчоор хөх тэмдэгтэй гишүүн С.Батсуурь (063), аяллын зургийг улбар шар тэмдэгтэй гишүүн Ч.Мажигсүрэн (036) авч, аяллын зураглаачаар ногоон тэмдэгтэй гишүүн С.Бадрал (177) нар "ажилласан" болно. Та нартаа их баярлалаа.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Н.Ууганбаяр Б.Батжаргал Б.Алтан-Оргил Б.Батсайхан Т.Буянбаатар Э.Баттуул Ц.Цэнд-Аюуш А.Одхүү Д.Гантөмөр П.Чинболд Б.Батбаатар А.Батхуяг С.Батсуурь С.Гарьд С.Энхбаатар Г.Бат-Оргил С.Бадрал Г.Ганбаяр Ч.Мажигсүрэн Ж.Октябрь Д.Цолмон Б.Насанбат Э.Ожго
Н.Ууганбаяр
  • 4025 км
  • 51
  • 2
  • 0
  • 0
  • 2
Б.Батжаргал
  • 10543 км
  • 75
  • 16
  • 3
  • 2
  • 2
Б.Алтан-Оргил
  • 4075 км
  • 29
  • 1
  • 0
  • 1
  • 2
Б.Батсайхан
  • 935 км дутуу
  • 324 км
  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Буянбаатар
  • 584 км дутуу
  • 675 км
  • 9
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Баттуул
  • 581 км дутуу
  • 678 км
  • 7
  • 0
  • 0
  • 1
  • 0
Ц.Цэнд-Аюуш
  • 492 км дутуу
  • 767 км
  • 7
  • 0
  • 0
  • 1
  • 1
А.Одхүү
  • 227 км дутуу
  • 1032 км
  • 12
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Гантөмөр
  • 2702 км
  • 22
  • 1
  • 1
  • 0
  • 0
П.Чинболд
  • 2831 км
  • 27
  • 2
  • 0
  • 1
  • 1
Б.Батбаатар
  • 3223 км
  • 22
  • 1
  • 0
  • 1
  • 1
А.Батхуяг
  • 3543 км
  • 29
  • 5
  • 1
  • 1
  • 0
С.Батсуурь
  • 3901 км
  • 31
  • 4
  • 0
  • 2
  • 0
С.Гарьд
  • 4201 км
  • 36
  • 4
  • 1
  • 2
  • 2
С.Энхбаатар
  • 4781 км
  • 41
  • 5
  • 1
  • 2
  • 0
Г.Бат-Оргил
  • 6863 км
  • 49
  • 2
  • 1
  • 2
  • 1
С.Бадрал
  • 8772 км
  • 67
  • 5
  • 0
  • 1
  • 3
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 7
  • 1
  • 2
  • 3
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
Б.Насанбат
  • 12807 км
  • 82
  • 6
  • 4
  • 1
  • 2
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
С.Бадрал Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1263 км
Зүгээр л жий!