Аяллын тэмдэглэл
Үүрээр цас ороод, өглөө аялал эхлэх цэг руу жийж явахад үл ялиг цас хялмаалж байлаа. Манайхан заншил ёсоор цагтаа цуглаж, 9.03 цагт аялал эхэллээ. Хоёр эгнээнд орж 20-22 км/ цагийн хурдтай эвлэгхэн өнхөрүүлсээр хотын баруун захын Номин дэлгүүр дээр амсхийлт хийв. Цагаасаа яльгүй хоцорсон 4-5 гишүүн нэхээд ороод ирлээ. Шар хөвийн дөрөлж өнгөртөл жийгээд Эмээлтийн наад хөтөл дээр таталт хийв. Энэ өдөр аялалд олон шинэ гишүүд (нэг эмэгтэй дугуйчин) ирсэн ч гэсэн цувааны хурд хэвийн бүгд л сайн жийж байлаа.
Зураг 1. Шар хөвийн дөрөлж өгсөх замЭмээлтийн өгсүүрийг эрчимтэй жийж даваад 10.35 цагт Сэрүүний амны эхэнд зогсож, гишүүдэд аялагчийн тэмдэг гардуулан, баяр хүргэлээ. Энэ аяллаар аялагчийн ногоон, хөх тэмдэгтэй гишүүн "төрлөө". Сэрүүний ам уруудан шороон замаар жийсээр Сонгино уулын баруун урд үзүүрийг ороон Туулын гүүр гарч Өлзийт суурингийн замд 12.20 цагт үдийн хоол идлээ. Энд нэг гишүүн хотоос угтан бидэн дээр ирлээ.
Зураг 2. Хүйтэний ам уруудах замӨлзийтийн замаар уужуухан өгсөөд (бас нэг гишүүн хотоос угтан гарч энд таарлаа) хараахан ашиглалтанд бүрэн ороогүй байгаа Хөшигтийн хөндий рүү тавьсан хурдны зам дээр гарч ирэв. Бидэн дээр зам хариуцсан менежер автомашинтай ирлээ. Их л уриалгахан та нар энэ замаар жийж болноо, зүгээр (ашиглалтанд орсоны дараа бол болохгүй шүү гэж тайлбарласан) гээд дахиад явчихлаа. Уужим 3 эгнээ замаар чих амар, сэтгэл тайван жирийтэл (группийн нэг админ маань энэ замд биднийг угтав) жийсээр УБ хотын захад 14.00 цаг (хотын төвд 15.00)-т ирж аялал амжилттай дууслаа. Аяллын зай 83 км. Замын ангилал 2А.
Зураг 3. Манай баг. Хөшигтийн замБидэнтэй нэгдэн анхны аяллаа нэр төртэй, амжилттай дуусгасан гишүүн Б.Батсайхан, Д.Цолмон (эмэгтэй), С.Энхболд, Г.Мөнхтулга, Б.Мөнгөнхөлөг, А.Урсгал нар болон хувийн дугаар бүхий аялагч гишүүн болсон Г.Бат Оргил (190), Т.Буянбаатар (191), А.Одхүү (192) нарт халуун баяр хүргэж, талархал дэвшүүлье.
Зураг 4. Дугуйтайгаа хамт сэдэвт зурагАяллын толгойн сэргийлэхээр аялагч гишүүн Э.Батуух (014), цувааны цоожлогчоор хөх тэмдэгтэй гишүүн С.Батсуурь (063), аяллын зургийг улбар шар тэмдэгтэй гишүүн Ч.Мажигсүрэн (036) авч, аяллын зураглаачаар ногоон тэмдэгтэй гишүүн С.Бадрал (177) нар "ажилласан" болно. Та нартаа их баярлалаа.
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Н.Ууганбаяр
Б.Батжаргал
Б.Алтан-Оргил
Б.Батсайхан
Т.Буянбаатар
Э.Баттуул
Ц.Цэнд-Аюуш
А.Одхүү
Д.Гантөмөр
П.Чинболд
Б.Батбаатар
А.Батхуяг
С.Батсуурь
С.Гарьд
С.Энхбаатар
Г.Бат-Оргил
С.Бадрал
Г.Ганбаяр
Ч.Мажигсүрэн
Ж.Октябрь
Д.Цолмон
Б.Насанбат
Э.Ожго
Б.Батсайхан
- 935 км дутуу
- 324 км
- 4
- 0
- 0
- 0
- 0
Т.Буянбаатар
- 584 км дутуу
- 675 км
- 9
- 0
- 0
- 0
- 0
Э.Баттуул
- 581 км дутуу
- 678 км
- 7
- 0
- 0
- 1
- 0
Ц.Цэнд-Аюуш
- 492 км дутуу
- 767 км
- 7
- 0
- 0
- 1
- 1
А.Одхүү
- 227 км дутуу
- 1032 км
- 12
- 0
- 0
- 0
- 0
Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр |
Тэмдэг |
Болзол биелүүлсэн байдал |
С.Бадрал |
Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг |
1263 км |