Аяллын тэмдэглэл
Товолсон газраа уулзан 9.05 цагт аялал эхэллээ. Автомашины замаар 2-3 эгнээ болон жигд хурдаар жийж 9.30 цагт Жигжидийн уулзвар дээр ирлээ. Манай баг 32 аялагчтай байв.
Зураг 1. Аялагчийн тэмдгээ гардан авсан гишүүдГруппийн аялагчийн "Умард Өмнөд" ногоон, "Өрнөд Дорнод" хөх, "Умард хязгаар" шар тэмдгийн болзол хангасан гишүүдэд тэмдгийг нь гардуулах сайхан мөч тохиолоо. Бие биедээ баяр хүргэж, зураг хөргөө татуулаад Санзай чиглэл рүү гарлаа. Сэлбийн голын амралт, явган аяллын бүсэд 10.30 цагт ирээд нягт хатуу цастай замаар Харгана руу өгслөө. Замд, унадаг дугуйтай жийхийн аргагүй 2-3 мөсөн тошин дээгүүр алхаж гарлаа. Итгэлтэй жийж байгалийн сайхныг бахадсаар Харгана дээр 11,30 цагт ирэв. Салхи үгүй, тэнгэр цэлмэг цаанаа л хүн бүрийн сэтгэлд нийцсэн өдөр байв.
Зураг 2. Манай баг. ХарганаТүүдэг асааж, өдрийн хоолоо идэв. Мөн тогоонд сүүтэй борцтой цай чанаж тааваараа 2 цаг амраад 13.30 цагт уруудлаа. Зам харин ялбайгаад эхэлсэн байв. Уг нь өглөөгүүр өгсөж байхад "өтгөн, шингэн" нь яг сайхан таарч байсан юм. Хаврын тэнгэр гэж ийм л байдаг даа. Шөнөдөө мөсөн дош болох нь ойлгомжтой. Манайхан ч сүнгэнэтэл жийсээр УБ хотод 15.00 цагийн үед ирсэн болно. Аяллын зай 70 км. Замын ангилал 1В.
Группийн аялалд анх удаа оролцсон гишүүн Д.Ганзориг, аялагч гишүүн болсон Х.Гантулга (188), С.Эрдэнэ (189) нар болон өнөөдрийн аяллын зураг дарж, бичлэг хийн завгүй аялсан гишүүн С.Бадрал (177), цувааг цоожлон аюулгүй аялах боломжоор хангасан улбар шар тэмдэгтэй гишүүн У.Одбаяр (055) багийн нийт хамт олондоо талархал дэвшүүлье. Аяллын явцын зургийг аялагч гишүүн Ц.Энхбаяр (158) авсан болно. Бид өнөөдөр маш сайхан аяллаа.
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Ц.Наранхүү
Г.Гүндалай
Ч.Базар
С.Эрдэнэ
Х.Гантулга
Э.Баттуул
Т.Тэрхэн
А.Одхүү
Ц.Тулгаа
Н.Чингүнжав
Ч.Ганболд
Д.Ганзориг
Ц.Энхбаяр
Д.Гантөмөр
П.Чинболд
О.Дарьхийхүү
Б.Батбаатар
С.Гарьд
Д.Ганбат
С.Энхбаатар
Д.Сонинбаяр
Г.Түвшинтөгс
Д.Мөнхнаст
Т.Баярсайхан
С.Бадрал
Г.Ганбаяр
Б.Батжаргал
Ж.Октябрь
Н.Төгөлдөр
У.Одбаяр
Б.Насанбат
Э.Ожго
С.Эрдэнэ
- 760 км дутуу
- 499 км
- 7
- 0
- 0
- 0
- 0
Х.Гантулга
- 684 км дутуу
- 575 км
- 8
- 0
- 0
- 0
- 0
Э.Баттуул
- 581 км дутуу
- 678 км
- 7
- 0
- 0
- 1
- 0
Т.Тэрхэн
- 377 км дутуу
- 882 км
- 10
- 0
- 0
- 0
- 0
А.Одхүү
- 227 км дутуу
- 1032 км
- 12
- 0
- 0
- 0
- 0