Аяллын тэмдэглэл
Цаг агаарын байдал санаснаар байсангүй. Тэнгэр бүрхэг зүүн урдаас зэвэргэн хүйтэн салхитай өдөр боллоо. Манайхан цуглаад 10.20 цагт аялал эхэллээ. Нэг гишүүн ажлаасаа дуудагдан (20 км) буцлаа. Баянзүрх уулын баруун хормойд ирэх үед бас нэг гишүүн ажлаасаа (24 км) дуудагдав. Манай баг 30 аялагчтай байв. Баянзүрх уулын ар хормойн замаар жийж Туул голын мөсөн дээгүүр алдаг оног орж гарсаар хар хошуугаа тойров. Харин манайхны дугуй лав 3 удаа хагарсан.
Зураг 1. Манай багГолын хөндийн зам чулуу, хайрга ихтэй ч салхигүй байлаа. Туул голоо өгсөн хойд дэнж барин жийсээр 13.00 цагт товлосон Дэндийн амны доод адагт ирж, үдийн хоол идэв. Мөн аялагч гишүүн А.Энхжин (136)-д аялагчийн ногоон тэмдэг ориг- оор гардуулж зүүж өгөв. Ирсэн замаар буцахуй дор салхи аль хэдийн эргэжээ. Амсхийлт багатай Гацуурт руу жийж явахдаа хотоос 13.00 цагт бидний араас гарсан гишүүн А.Гүндалай (084), Ц.Энхбаяр (158) нартай замд таарлаа. Аялагч гишүүн А.Гүндалай мөн л энэ аяллаар ногоон тэмдэгний болзол хангаж тэмдэгээ зүүлээ.
Зураг 2. Туул голын хөндийМинж үржүүлгийн газрын гарамын ойролцоо урд жийж явсан гишүүд бага зэрэг төөрсөн боловч бүгд Гацууртын эцсийн буудалд 15.30 цагт ирэв. Ногоон тэмдэгтэй гишүүн А.Энхжин (136), улбар шар тэмдэгтэй гишүүн Ч. Мажигсүрэн (036) нар салхи аван толгойд гарч, улбар шар тэмдэгтэй гишүүн У.Одбаяр (055)-аар яс цоожлуулан хоёрын цуваагаар жийсээр (хурд 18 км/цаг) бүгд Амгалангийн төмөр замын гарам гарч унадаг дугуйн замтай нийллээ.
Групп-тэй анхны аяллаа хийж байгаа гишүүн А.Одхүү, Ц.Цэнд Аюуш, Г.Бат Оргил, Б.Энх Эрдэнэ нар маань маш сайн жийсэн дээ. Бариа ойртох тусам жийлтийн хурд аажим нэмэгдсээр 35 км цаг хүрсэн билээ. Баг хамт олноо гэсэн бидний нөхөрлөлийн бас нэгэн баярт дурсамж болж энэ аялал түүхэнд үлдлээ. Аяллын зай 81 км.
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Ц.Наранхүү
С.Баярболд
Б.Мандал
С.Эрдэнэ
Х.Гантулга
Т.Буянбаатар
Ц.Цэнд-Аюуш
Т.Тэрхэн
А.Одхүү
М.Алтан-Өлзий
Ц.Энхбаяр
Д.Гантөмөр
Б.Батбаатар
С.Гарьд
А.Энхжин
Г.Гүндалай
Д.Ганбат
Г.Бат-Оргил
Д.Мөнхнаст
Т.Баярсайхан
С.Бадрал
Г.Ганбаяр
Ч.Мажигсүрэн
Ж.Октябрь
Privacy
Privacy
Б.Насанбат
Э.Ожго
С.Баярболд
- 1068 км дутуу
- 191 км
- 3
- 1
- 0
- 0
- 0
Б.Мандал
- 956 км дутуу
- 303 км
- 4
- 0
- 0
- 0
- 0
С.Эрдэнэ
- 760 км дутуу
- 499 км
- 7
- 0
- 0
- 0
- 0
Х.Гантулга
- 684 км дутуу
- 575 км
- 8
- 0
- 0
- 0
- 0
Т.Буянбаатар
- 584 км дутуу
- 675 км
- 9
- 0
- 0
- 0
- 0
Ц.Цэнд-Аюуш
- 492 км дутуу
- 767 км
- 7
- 0
- 0
- 1
- 1
Т.Тэрхэн
- 377 км дутуу
- 882 км
- 10
- 0
- 0
- 0
- 0
А.Одхүү
- 227 км дутуу
- 1032 км
- 12
- 0
- 0
- 0
- 0