Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Цаг агаарын байдал санаснаар байсангүй. Тэнгэр бүрхэг зүүн урдаас зэвэргэн хүйтэн салхитай өдөр боллоо. Манайхан цуглаад 10.20 цагт аялал эхэллээ. Нэг гишүүн ажлаасаа дуудагдан (20 км) буцлаа. Баянзүрх уулын баруун хормойд ирэх үед бас нэг гишүүн ажлаасаа (24 км) дуудагдав. Манай баг 30 аялагчтай байв. Баянзүрх уулын ар хормойн замаар жийж Туул голын мөсөн дээгүүр алдаг оног орж гарсаар хар хошуугаа тойров. Харин манайхны дугуй лав 3 удаа хагарсан.
Голын хөндийн зам чулуу, хайрга ихтэй ч салхигүй байлаа. Туул голоо өгсөн хойд дэнж барин жийсээр 13.00 цагт товлосон Дэндийн амны доод адагт ирж, үдийн хоол идэв. Мөн аялагч гишүүн А.Энхжин (136)-д аялагчийн ногоон тэмдэг ориг- оор гардуулж зүүж өгөв. Ирсэн замаар буцахуй дор салхи аль хэдийн эргэжээ. Амсхийлт багатай Гацуурт руу жийж явахдаа хотоос 13.00 цагт бидний араас гарсан гишүүн А.Гүндалай (084), Ц.Энхбаяр (158) нартай замд таарлаа. Аялагч гишүүн А.Гүндалай мөн л энэ аяллаар ногоон тэмдэгний болзол хангаж тэмдэгээ зүүлээ. Минж үржүүлгийн газрын гарамын ойролцоо урд жийж явсан гишүүд бага зэрэг төөрсөн боловч бүгд Гацууртын эцсийн буудалд 15.30 цагт ирэв. Ногоон тэмдэгтэй гишүүн А.Энхжин (136), улбар шар тэмдэгтэй гишүүн Ч. Мажигсүрэн (036) нар салхи аван толгойд гарч, улбар шар тэмдэгтэй гишүүн У.Одбаяр (055)-аар яс цоожлуулан хоёрын цуваагаар жийсээр (хурд 18 км/цаг) бүгд Амгалангийн төмөр замын гарам гарч унадаг дугуйн замтай нийллээ.Групп-тэй анхны аяллаа хийж байгаа гишүүн А.Одхүү, Ц.Цэнд Аюуш, Г.Бат Оргил, Б.Энх Эрдэнэ нар маань маш сайн жийсэн дээ. Бариа ойртох тусам жийлтийн хурд аажим нэмэгдсээр 35 км цаг хүрсэн билээ. Баг хамт олноо гэсэн бидний нөхөрлөлийн бас нэгэн баярт дурсамж болж энэ аялал түүхэнд үлдлээ. Аяллын зай 81 км.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Г.Гүндалай | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1284 км |