Цаг агаарын байдал санаснаар байсангүй. Тэнгэр бүрхэг зүүн урдаас зэвэргэн хүйтэн салхитай өдөр боллоо. Манайхан цуглаад 10.20 цагт аялал эхэллээ. Нэг гишүүн ажлаасаа дуудагдан (20 км) буцлаа. Баянзүрх уулын баруун хормойд ирэх үед бас нэг гишүүн ажлаасаа (24 км) дуудагдав. Манай баг 30 аялагчтай байв. Баянзүрх уулын ар хормойн замаар жийж Туул голын мөсөн дээгүүр алдаг оног орж гарсаар хар хошуугаа тойров. Харин манайхны дугуй лав 3 удаа хагарсан.
Групп-тэй анхны аяллаа хийж байгаа гишүүн А.Одхүү, Ц.Цэнд Аюуш, Г.Бат Оргил, Б.Энх Эрдэнэ нар маань маш сайн жийсэн дээ. Бариа ойртох тусам жийлтийн хурд аажим нэмэгдсээр 35 км цаг хүрсэн билээ. Баг хамт олноо гэсэн бидний нөхөрлөлийн бас нэгэн баярт дурсамж болж энэ аялал түүхэнд үлдлээ. Аяллын зай 81 км.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Г.Гүндалай | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1284 км |