Группийн түүх: Гишүүдийн 2016-2018 оныг дуустал аялсан аяллын зайг Рейтинг 1-15 хүртэл гаргаж (зураг 1) тооцлоо.
Группийн түүх: Энэ жилийн IV улирлын аяллын зайн дүнгээр Улаан хивс дээгүүр аялагч гишүүн С.Бадрал (зураг 2) жийлээ.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Өвлийн жийлт цаг агаарын байдлаас шалтгаалан үргэлжилсээр байна. Энэ удаа манай группийн гишүүд Харгана руу жийлээ.
Аяллын гэрэл зурагчин Ч.Мажигсүрэн андад талархал илэрхийлье, зөндөө сайхан зурагтай боллоо. Түүх болон үлддэг гэрэл зураг ирээдүйд юугаар ч сольшгүй үнэт өв болдог юм шүү.