Аяллын тэмдэглэл
Өвлийн жийлт цаг агаарын байдлаас шалтгаалан үргэлжилсээр байна. Энэ удаа манай группийн гишүүд Харгана руу жийлээ.
Зураг 1. ЖийлтӨглөө Жигжид зуслангийн уулзвар дээр цуглан 10.20 цагт хойд зүг рүү 9 дугуйчин, нэг автомашин дагуулан хөдөллөө. 11 цагийн үед Сэлбийн эхээр дайран Харганын наад овоо, улмаар 12.30 цагт Харганын цаад овоонд ирлээ.
Зураг 2. Манай баг. Сэлбийн эхТүүдэг гал түлж, автомашины бүтээлэг дээр тухлан сууж халуун хоол цай идэж, ууж нэгэн гишүүний амттай шарсан баншийг галын дөлд халаан амтархан идлээ. Салхи өмнө зүгээс салхилан үүлс хуралдуулан нар хааж, маргаашийн цаг агаар таагүй болохыг сануулах мэт ... 13.30 цаг гээд манайхан уруудав.
Зураг 3. Манай баг. Харгана хүрэх замдБуцах замд Харганатын наад овооны хормойн мөсөн замын өгсүүр дээр замын дугуй (замын дугуй шүү) унан бидний араас жийсэн гишүүнтэйгээ (60 км) таарлаа. "Хамж" аван хамтдаа жийсээр 15.00 цагт Жигжид зуслан дээр ирлээ. Жийлтийн зай 70 км.
Зураг 4. Өдрийн хоол. ХарганаЦасны зузаан 1-2 см, автомашины мөртэй замаар жигд хурдаар өгсөж, уруудан жийлээ. Зам дээгүүр 20-30 метр урт халиа гүйж мөстсөн байлаа. Өөрөөр элдэв саад бэрхшээл таарсангүй. ... Сэлбэ голын хойд эргийн торлог өгсөөд 2 гөрөөс цахилан ой мод руу орохыг харсан.
Аяллын гэрэл зурагчин Ч.Мажигсүрэн андад талархал илэрхийлье, зөндөө сайхан зурагтай боллоо. Түүх болон үлддэг гэрэл зураг ирээдүйд юугаар ч сольшгүй үнэт өв болдог юм шүү.
Зураг 5. Гишүүдийн рейтинг 1-15, 2016- 2018 оны аяллын зай
Зураг 6. 2018 он 10-12 сар, IV улирал
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Э.Ожго
Г.Түвшинтөгс
Н.Чингүнжав
Ч.Базар
П.Чинболд
С.Батсуурь
А.Энхжин
Э.Уянга
Т.Баярсайхан
С.Бадрал
Ч.Мажигсүрэн