Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #10 - ХАРГАНА БУЮУ ГЭНЭТИЙН ЖИЙЛТ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/104
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
70 км
Давааны тоо
2
Өндөр авалт
640 м
Өндөр алдалт
-636 м
Их өгсөлт
6.2 %
Их уруудалт
-6.2 %
Оролцогчдын тоо
11
Эхлэх цаг
2018 оны 12 сарын 1 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Зургаан буудал Оргил худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.962472, 106.917472
47°57'44.9"N, 106°55'2.9"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Группийн түүх: Гишүүдийн 2016-2018 оныг дуустал аялсан аяллын зайг Рейтинг 1-15 хүртэл гаргаж (зураг 1) тооцлоо.
Группийн түүх: Энэ жилийн IV улирлын аяллын зайн дүнгээр Улаан хивс дээгүүр аялагч гишүүн С.Бадрал (зураг 2) жийлээ.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Өвлийн жийлт цаг агаарын байдлаас шалтгаалан үргэлжилсээр байна. Энэ удаа манай группийн гишүүд Харгана руу жийлээ.

Зураг 1. Жийлт
Өглөө Жигжид зуслангийн уулзвар дээр цуглан 10.20 цагт хойд зүг рүү 9 дугуйчин, нэг автомашин дагуулан хөдөллөө. 11 цагийн үед Сэлбийн эхээр дайран Харганын наад овоо, улмаар 12.30 цагт Харганын цаад овоонд ирлээ.

Зураг 2. Манай баг. Сэлбийн эх
Түүдэг гал түлж, автомашины бүтээлэг дээр тухлан сууж халуун хоол цай идэж, ууж нэгэн гишүүний амттай шарсан баншийг галын дөлд халаан амтархан идлээ. Салхи өмнө зүгээс салхилан үүлс хуралдуулан нар хааж, маргаашийн цаг агаар таагүй болохыг сануулах мэт ... 13.30 цаг гээд манайхан уруудав.

Зураг 3. Манай баг. Харгана хүрэх замд
Буцах замд Харганатын наад овооны хормойн мөсөн замын өгсүүр дээр замын дугуй (замын дугуй шүү) унан бидний араас жийсэн гишүүнтэйгээ (60 км) таарлаа. "Хамж" аван хамтдаа жийсээр 15.00 цагт Жигжид зуслан дээр ирлээ. Жийлтийн зай 70 км.

Зураг 4. Өдрийн хоол. Харгана
Цасны зузаан 1-2 см, автомашины мөртэй замаар жигд хурдаар өгсөж, уруудан жийлээ. Зам дээгүүр 20-30 метр урт халиа гүйж мөстсөн байлаа. Өөрөөр элдэв саад бэрхшээл таарсангүй. ... Сэлбэ голын хойд эргийн торлог өгсөөд 2 гөрөөс цахилан ой мод руу орохыг харсан.

Аяллын гэрэл зурагчин Ч.Мажигсүрэн андад талархал илэрхийлье, зөндөө сайхан зурагтай боллоо. Түүх болон үлддэг гэрэл зураг ирээдүйд юугаар ч сольшгүй үнэт өв болдог юм шүү.

Зураг 5. Гишүүдийн рейтинг 1-15, 2016- 2018 оны аяллын зай

Зураг 6. 2018 он 10-12 сар, IV улирал

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Э.Ожго Г.Түвшинтөгс Н.Чингүнжав Ч.Базар П.Чинболд С.Батсуурь А.Энхжин Э.Уянга Т.Баярсайхан С.Бадрал Ч.Мажигсүрэн
Э.Ожго
  • 28221 км
  • 250
  • 32
  • 11
  • 4
  • 3
Г.Түвшинтөгс
  • 5308 км
  • 41
  • 5
  • 0
  • 2
  • 0
Н.Чингүнжав
  • 1489 км
  • 19
  • 0
  • 0
  • 1
  • 0
Ч.Базар
  • 2058 км
  • 16
  • 0
  • 0
  • 1
  • 0
П.Чинболд
  • 2831 км
  • 27
  • 2
  • 0
  • 1
  • 1
С.Батсуурь
  • 3901 км
  • 31
  • 4
  • 0
  • 2
  • 0
А.Энхжин
  • 4255 км
  • 28
  • 5
  • 0
  • 3
  • 0
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Т.Баярсайхан
  • 8419 км
  • 94
  • 2
  • 0
  • 3
  • 0
С.Бадрал
  • 8772 км
  • 67
  • 5
  • 0
  • 1
  • 3
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Зүгээр л жий!