Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #9 - БОГД УУЛ ТОЙРСОН БУЮУ ГЭНЭТИЙН ЖИЙЛТ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/103
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
107 км
Давааны тоо
2
Өндөр авалт
971 м
Өндөр алдалт
-972 м
Их өгсөлт
8.1 %
Их уруудалт
-9.3 %
Оролцогчдын тоо
12
Эхлэх цаг
2018 оны 11 сарын 25 Ням гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.905472, 106.948917
47°54'19.7"N, 106°56'56.1"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Группийн түүх: Аяллын зай. Топ-5 эрэгтэй аялагч (2016-2018 он), (зураг 4)

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

... Хуруу гар дааруулсан өвлийн эхэн сар гарсан гэхэд хавсарга тавьсан хавар шиг салхитай өдөр байлаа. Зорилгоо биелүүлж борог өвс нь халиурсан бор толгод нь дүнхийсэн Богд Дүнжингарав уулаа нар зөв тойрч биеийн чилээ гаргаж сэтгэлийн цэнгэл эдлээд хээрийн салхиар нь илбүүлэн таалуулж уушиг юугаа хүчилтөрөгчөөр дүүргэж яваад ирлээ ... гэж группийн нэгэн гишүүн өгүүлсэн нь өнөөдрийн жийлтийн төгс зураглал гэлтэй.

Зураг 1. Манай баг
Өглөө тэнгэр бүрхэг зүүн өмнө зүгээс салхи 12 м/с хурдтай салхилж байлаа. Жийлт 9.07 цагт эхлэв. Найман дугуйчин салхи сөрж, засмал зам дээр 16-17 км/цагийн хурдтай эргүүлсээр Улиастай уулзвар хүрээд нимгэн хувцастай гарсан нэг гишүүн (12 км) буцлаа. Туул зөрлөг өнгөрөөд бас нэг гишүүн (22 км) буцлаа. Гаажтай үлээх салхины эсрэг хамтын хүчээр урагшилсаар ... шороон зам дээр 10-11 км/ цаг болж хурд уналаа.

Зураг 2. Хөшигтийн зам дээр гарлаа
Хонхор сууринд хүрч улмаар төмөр замын Бумбат өртөө дээр хүлээх нэг гишүүнтэйгээ уулзав. Ширдэгтийн амны эхнээс салхи бас л өөдөөс "урсаж" байв. Зарим гишүүдийн гар хөл даарч байлаа. Ширдэгтийн давааны өвөрт ирээд нэг гишүүн (50 км) буцлаа. Цааш 6 дугуйчин даваа даваж (13.00 цагт) , Баянбулагийн амаар уруудан засмал замтай нийлэхүй дор нам гүм ... салхи бидний нөхөр болов. Жирийтэл жийсээр Зуунмод хотод 13.50 цагт ирэв. Хотоос группийн 3 гишүүн биднийг угтаад замын дугуйтай иржээ (80 км), хамтдаа өдрийн халуун хоол, цай идэж ууж цаг гаруй амраад 9 дугуйчин УБ хот руу хөдлөв.

Зураг 3. Төв аймаг. Зуунмод хот
Анд нарын жийлтийн өндөр темп (36-45 км/цаг)-нд уруу татагдан хамтын хүчээр 30 минут жийгээд Хөшигтийн хөндийн хурдны зам дээр ирэв. Одоогоор ашиглалтанд хараахан ороогүй тул унадаг дугуйтай жийж болж байв. Зам дээр дурсгалын зураг татуулан амсхийгээд сэтгэл хангалуун жийсээр УБ хотод 17.10 цагт ирлээ. Жийлтийн зай 107 км-ээр тооцов. Жийлтэнд оролцсон багийн анд нартаа халуун талархал дэвшүүлье. Бас нэг гишүүн энэ өдөр ногоон тэмдэг- ийн болзол хангалаа.

Зураг 4. Аяллын зай. Топ-5 эрэгтэй аялагч, (2016-2018 он)

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
А.Батхуяг Ч.Базар Э.Нинждорж Г.Түвшинтөгс Э.Уянга Ч.Мажигсүрэн Б.Батбаатар А.Эрдэнэдулам Д.Мөнхнаст Т.Баярсайхан С.Бадрал Э.Ожго
А.Батхуяг
  • 3543 км
  • 29
  • 5
  • 1
  • 1
  • 0
Ч.Базар
  • 2058 км
  • 16
  • 0
  • 0
  • 1
  • 0
Э.Нинждорж
  • 1957 км
  • 20
  • 4
  • 0
  • 0
  • 0
Г.Түвшинтөгс
  • 5308 км
  • 41
  • 5
  • 0
  • 2
  • 0
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Б.Батбаатар
  • 3223 км
  • 22
  • 1
  • 0
  • 1
  • 1
А.Эрдэнэдулам
  • 5531 км
  • 48
  • 3
  • 2
  • 0
  • 1
Д.Мөнхнаст
  • 7321 км
  • 63
  • 6
  • 1
  • 3
  • 0
Т.Баярсайхан
  • 8419 км
  • 94
  • 2
  • 0
  • 3
  • 0
С.Бадрал
  • 8772 км
  • 67
  • 5
  • 0
  • 1
  • 3
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Г.Түвшинтөгс Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1310 км
Зүгээр л жий!