Группийн түүх: Аяллын зай. Топ-5 эрэгтэй аялагч (2016-2018 он), (зураг 4)
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
... Хуруу гар дааруулсан өвлийн эхэн сар гарсан гэхэд хавсарга тавьсан хавар шиг салхитай өдөр байлаа. Зорилгоо биелүүлж борог өвс нь халиурсан бор толгод нь дүнхийсэн Богд Дүнжингарав уулаа нар зөв тойрч биеийн чилээ гаргаж сэтгэлийн цэнгэл эдлээд хээрийн салхиар нь илбүүлэн таалуулж уушиг юугаа хүчилтөрөгчөөр дүүргэж яваад ирлээ ... гэж группийн нэгэн гишүүн өгүүлсэн нь өнөөдрийн жийлтийн төгс зураглал гэлтэй.
Өглөө тэнгэр бүрхэг зүүн өмнө зүгээс салхи 12 м/с хурдтай салхилж байлаа. Жийлт 9.07 цагт эхлэв. Найман дугуйчин салхи сөрж, засмал зам дээр 16-17 км/цагийн хурдтай эргүүлсээр Улиастай уулзвар хүрээд нимгэн хувцастай гарсан нэг гишүүн (12 км) буцлаа. Туул зөрлөг өнгөрөөд бас нэг гишүүн (22 км) буцлаа. Гаажтай үлээх салхины эсрэг хамтын хүчээр урагшилсаар ... шороон зам дээр 10-11 км/ цаг болж хурд уналаа. Хонхор сууринд хүрч улмаар төмөр замын Бумбат өртөө дээр хүлээх нэг гишүүнтэйгээ уулзав. Ширдэгтийн амны эхнээс салхи бас л өөдөөс "урсаж" байв. Зарим гишүүдийн гар хөл даарч байлаа. Ширдэгтийн давааны өвөрт ирээд нэг гишүүн (50 км) буцлаа. Цааш 6 дугуйчин даваа даваж (13.00 цагт) , Баянбулагийн амаар уруудан засмал замтай нийлэхүй дор нам гүм ... салхи бидний нөхөр болов. Жирийтэл жийсээр Зуунмод хотод 13.50 цагт ирэв. Хотоос группийн 3 гишүүн биднийг угтаад замын дугуйтай иржээ (80 км), хамтдаа өдрийн халуун хоол, цай идэж ууж цаг гаруй амраад 9 дугуйчин УБ хот руу хөдлөв. Анд нарын жийлтийн өндөр темп (36-45 км/цаг)-нд уруу татагдан хамтын хүчээр 30 минут жийгээд Хөшигтийн хөндийн хурдны зам дээр ирэв. Одоогоор ашиглалтанд хараахан ороогүй тул унадаг дугуйтай жийж болж байв. Зам дээр дурсгалын зураг татуулан амсхийгээд сэтгэл хангалуун жийсээр УБ хотод 17.10 цагт ирлээ. Жийлтийн зай 107 км-ээр тооцов. Жийлтэнд оролцсон багийн анд нартаа халуун талархал дэвшүүлье. Бас нэг гишүүн энэ өдөр ногоон тэмдэг- ийн болзол хангалаа.Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Г.Түвшинтөгс | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1310 км |