Группийн түүх: 2018 оны сар тутам хол зайд аялсан гишүүд (зураг 1)
Группийн түүх: 2018 онд 10 аялалд оролцсон гишүүд (зураг 2)
Группийн түүх: 2018 онд 1000 км-ээс хол аялсан гишүүд (зураг 3)
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Группийн өвлийн хаалт эхэлсэн боловч 11 сарын эхний 14 хоногийн байдал унадаг дугуй жийхэд маш тохиромжтой байлаа. Тиймээс УБ хотын хойд, баруун хэсгийн чиглэлд Гэнэтийн жийлт зарласан болно. Манай баг 23 дугуйчинтай байлаа.
Товлосон газраас 9.10 цагт жийлт эхлэв. Улмаар Жигжид зусланд 9.35 цаг очиж, Гүнтийн даваа дээр 10.10 цагт гарлаа. Нэг гишүүн хувийн ажилтай тул эндээс буцлаа. Даваа уруудан Жаргалант суурин хүрэх засмал замтай нийлэх үед хотоос оройхон гарсан нэг гишүүн бидний араас "хөөж" гүйцэн ирэв. Мөн биднийг угтан эсрэг талаас гарсан 2 дугуйчинтай бас л зам дээр таарч хамтдаа салхи сөрөн жийсээр Рашаант суурин хүрч 361 гарам дээр 12.20 цагт ирэв. Үдийн хоол идэн амраад 22 дугуйчин хамтдаа салхи сөрөн жирийтэл жийсээр Хүй 7 худаг, Эмээлт сууринд хүрч УБ хотод 16.00 цагт ирлээ. Ийнхүү өвлийн жийлт амжилттай болж дууслаа. Аяллын зай 103 км боллоо.
Групптэй нэгдэн жийж аялагч гишүүн болсон Б.Батбаатар (186) андад болон нийт багийн гишүүд та нартаа талархал дэвшүүлье. Сайхан өдөр, сааталгүй жийсээр ирлээ дээ.