Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #64 - БАЯНЗҮРХ УУЛ БУЮУ ӨВЛИЙН ХААЛТ 2018 ОН

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/101
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
65 км
Давааны тоо
2
Өндөр авалт
896 м
Өндөр алдалт
-892 м
Их өгсөлт
19.5 %
Их уруудалт
-13.9 %
Оролцогчдын тоо
19
Эхлэх цаг
2018 оны 10 сарын 20 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.905472, 106.948917
47°54'19.7"N, 106°56'56.1"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Группийн түүх: Эмэгтэй аялагч гишүүд (2016-2018 он), (зураг 5)

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Энэ жил хүйтний эрч чангарч, өвлийн улирал харьцангуй  эрт болж байгаатай холбогдуулан Өвлийн хаалтыг "яарахан" хийсэн болно.

Дулаахан, сайхан өглөө боллоо. Аялал 9.05 цагт эхлэв. Скай Ресортын замаар манай залуус "буудаад" Баянзүрхийн товчоо дээр 20 минут л жийгээд ирэв. Эндээс хоёр гишүүн (нэг гишүүн биднийг гаргаж өгөөд буцсан) нэмэгдэв. Цоо шинэ бас нэг гишүүнээ "гээчихсэн". Баг 10 хүнтэй боллоо.

Зураг 1. Манай баг. Баянзүрх уулын Дундын даваа өгсөх амны дор
Хонхор сууринд 10.40 цагт очиж зурагчиныхаа автомашин (гишүүн Ч.Мажигсүрэн, Э.Уянга нар)-тай "уулзав". Мөн Go Extreme Mongolia клубын 6 дугуйчин (5 залуу, 1 охин) бидэнтэй нэгдлээ. Ингээд 16 дугуйчин Баянзүрх уулын Дундын даваа руу өгслөө.

Зураг 2. Дундын даваа руу
Даваа дээр 12 цаг өнгөрөөж гарав. Давааны уруу Downhill-тонгууд ёстой л жийгээд, нисээд бараа тасарсан. Аргагүй л залуучуудын дур сонирхолыг татсан, цог золбоотой унадаг дугуйны төрөл юм билээ. Унадаг дугуйны гайхамшигт нэгэн төрлийг хэрхэн унаж, эзэмшиж чаддаг чадварыг бидэнд харуулсан анд нартаа баярлалаа.

Зураг 3. Аяллын явц
Доор уулын энгэрт амсхийгээд Нурамтын ам өгсөн 4 орчим км өгсүүрт жийлээ. Нялайсан өгсүүрт манай "мангас"-ууд махийтал жийж байв. Даваа дээр 13.40 цагт гарав. Болгоомжтойхон уруудаад УБ хотод 14.30 цагт ирлээ. Аяллын зай 65 км. Замын ангилал: 2В.

Зураг 4. Энэ аяллын трэнд болсон агшин
Өвлийн хаалтын аялалд хамтран оролцсон Go Extreme Mongolia клубын дугуйчин анд нар, бидэнтэй нэгдэн аялагч гишүүн болсон Ч.Базар (184), Б.Наранжаргал охин (185) болон аяллын гэрэл зурагчин Ч.Мажигсүрэн, шар тэмдэгтэй гишүүн Э.Уянга, багийн нийт хамт олондоо талархал илэрхийлье. Хамтын хүч, нэгэн зорилгын төлөө сэтгэл шулуудан нэгдэж чаддаг та нартаа баярлалаа.

Хаврын нээлт ч хол байна даа, хол байна. Зүгээр л жий.

Зураг 5. Аяллын зай. Эмэгтэй аялагч, (2016-2018 он)

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Э.Уянга Т.Баярсайхан Ч.Мажигсүрэн Б.Наранжаргал А.Төгөлдөр Н.Наранбаатар Ц.Тулгаа Н.Чингүнжав Э.Батуух Э.Нинждорж Ч.Базар С.Гарьд С.Энхбаатар А.Эрдэнэдулам Д.Мөнхнаст Г.Ганбаяр Ж.Октябрь У.Одбаяр Э.Ожго
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Т.Баярсайхан
  • 8419 км
  • 94
  • 2
  • 0
  • 3
  • 0
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Б.Наранжаргал
  • 1194 км дутуу
  • 65 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
А.Төгөлдөр
  • 814 км дутуу
  • 445 км
  • 4
  • 1
  • 0
  • 0
  • 0
Н.Наранбаатар
  • 526 км дутуу
  • 733 км
  • 13
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ц.Тулгаа
  • 1345 км
  • 15
  • 2
  • 0
  • 1
  • 0
Н.Чингүнжав
  • 1489 км
  • 19
  • 0
  • 0
  • 1
  • 0
Э.Батуух
  • 1673 км
  • 17
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Нинждорж
  • 1957 км
  • 20
  • 4
  • 0
  • 0
  • 0
Ч.Базар
  • 2058 км
  • 16
  • 0
  • 0
  • 1
  • 0
С.Гарьд
  • 4201 км
  • 36
  • 4
  • 1
  • 2
  • 2
С.Энхбаатар
  • 4781 км
  • 41
  • 5
  • 1
  • 2
  • 0
А.Эрдэнэдулам
  • 5531 км
  • 48
  • 3
  • 2
  • 0
  • 1
Д.Мөнхнаст
  • 7321 км
  • 63
  • 6
  • 1
  • 3
  • 0
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 7
  • 1
  • 2
  • 3
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
У.Одбаяр
  • 12147 км
  • 80
  • 5
  • 3
  • 2
  • 6
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
С.Гарьд Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1313 км
Д.Мөнхнаст Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1299 км
Зүгээр л жий!