Аяллын тэмдэглэл
Энэ жил хүйтний эрч чангарч, өвлийн улирал харьцангуй эрт болж байгаатай холбогдуулан Өвлийн хаалтыг "яарахан" хийсэн болно.
Дулаахан, сайхан өглөө боллоо. Аялал 9.05 цагт эхлэв. Скай Ресортын замаар манай залуус "буудаад" Баянзүрхийн товчоо дээр 20 минут л жийгээд ирэв. Эндээс хоёр гишүүн (нэг гишүүн биднийг гаргаж өгөөд буцсан) нэмэгдэв. Цоо шинэ бас нэг гишүүнээ "гээчихсэн". Баг 10 хүнтэй боллоо.
Зураг 1. Манай баг. Баянзүрх уулын Дундын даваа өгсөх амны дорХонхор сууринд 10.40 цагт очиж зурагчиныхаа автомашин (гишүүн Ч.Мажигсүрэн, Э.Уянга нар)-тай "уулзав". Мөн Go Extreme Mongolia клубын 6 дугуйчин (5 залуу, 1 охин) бидэнтэй нэгдлээ. Ингээд 16 дугуйчин Баянзүрх уулын Дундын даваа руу өгслөө.
Зураг 2. Дундын даваа рууДаваа дээр 12 цаг өнгөрөөж гарав. Давааны уруу Downhill-тонгууд ёстой л жийгээд, нисээд бараа тасарсан. Аргагүй л залуучуудын дур сонирхолыг татсан, цог золбоотой унадаг дугуйны төрөл юм билээ. Унадаг дугуйны гайхамшигт нэгэн төрлийг хэрхэн унаж, эзэмшиж чаддаг чадварыг бидэнд харуулсан анд нартаа баярлалаа.
Зураг 3. Аяллын явцДоор уулын энгэрт амсхийгээд Нурамтын ам өгсөн 4 орчим км өгсүүрт жийлээ. Нялайсан өгсүүрт манай "мангас"-ууд махийтал жийж байв. Даваа дээр 13.40 цагт гарав. Болгоомжтойхон уруудаад УБ хотод 14.30 цагт ирлээ. Аяллын зай 65 км. Замын ангилал: 2В.
Зураг 4. Энэ аяллын трэнд болсон агшинӨвлийн хаалтын аялалд хамтран оролцсон Go Extreme Mongolia клубын дугуйчин анд нар, бидэнтэй нэгдэн аялагч гишүүн болсон Ч.Базар (184), Б.Наранжаргал охин (185) болон аяллын гэрэл зурагчин Ч.Мажигсүрэн, шар тэмдэгтэй гишүүн Э.Уянга, багийн нийт хамт олондоо талархал илэрхийлье. Хамтын хүч, нэгэн зорилгын төлөө сэтгэл шулуудан нэгдэж чаддаг та нартаа баярлалаа.
Хаврын нээлт ч хол байна даа, хол байна. Зүгээр л жий.
Зураг 5. Аяллын зай. Эмэгтэй аялагч, (2016-2018 он)
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Э.Уянга
Т.Баярсайхан
Ч.Мажигсүрэн
Б.Наранжаргал
А.Төгөлдөр
Н.Наранбаатар
Ц.Тулгаа
Н.Чингүнжав
Э.Батуух
Э.Нинждорж
Ч.Базар
С.Гарьд
С.Энхбаатар
А.Эрдэнэдулам
Д.Мөнхнаст
Г.Ганбаяр
Ж.Октябрь
У.Одбаяр
Э.Ожго
Б.Наранжаргал
- 1194 км дутуу
- 65 км
- 1
- 0
- 0
- 0
- 0
А.Төгөлдөр
- 814 км дутуу
- 445 км
- 4
- 1
- 0
- 0
- 0
Н.Наранбаатар
- 526 км дутуу
- 733 км
- 13
- 0
- 0
- 0
- 0
Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр |
Тэмдэг |
Болзол биелүүлсэн байдал |
С.Гарьд |
Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг |
1313 км |
Д.Мөнхнаст |
Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг |
1299 км |