Аяллын тэмдэглэл
Цэлмэг өглөө боллоо. Аяллын багынхан цуглаж 9.05 цагт замдаа гарав. Баянзүрхийн товчоо орчмоос нэг гишүүн нэгдэж баг 7 хүнтэй боллоо.
Хөлийн голын хөндий өгсөн жигд хурдаар зогсолтгүй урагшилсаар 10.20 цагт Хонхор орлоо. Ширдэгтийн амны өгсүүрт зуугуухан эргүүлсээр 12.10 цагт даваа давав. Баян булгийн ам уруудан Сэргэлэнгийн цэргийн ангийн хойд талын нугачаанд өгсөн уруудан "тоглосоор" Төв аймгийн төвд 13.40 цагт ирж "cola"-дав.
Зураг 1. Дархан цаазат уулын багана
Өндөр даваа, Тахилтын даваа даваж салхи сөрөн хамтын хүчээр жийсээр Түргэний ам өгсөв. Гишүүн Ч.Мажигсүрэн утасдаж манайхан өнөөдрийн уралдаанд амжилттай оролцсон, шагналаа авчихаад та нарыг угтана гэж хэллээ.
Зураг 2. Төв аймаг. Зуунмод хотын зүүн талдСэтгэл сэргэж, хөл хөнгөрөөд жирийтэл жийгээд УБ хотод 16.30 цагт ирлээ. Тэр эрчээрээ Богд уулын хойд замаар жийж Зайсан өнгөрөөд угтагсад (8 дугуйчин) нартай таарав. Цэцэрлэгт хүрээлэн орж өнөөдрийн сонин сайхныг хөөрөлдөн хуушуур-даад, дараа нь 5-уулаа эмнэлэг рүү жийж Э.Уянга гишүүнээ эргэж уулзан, энэ өдрийн унадаг дугуйн аялал дууссан болно. Аяллын зай 106 км.
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Э.Мөнгөншагай
Э.Даваасүрэн
Д.Ганбат
С.Энхбаатар
С.Бадрал
Ж.Октябрь
Э.Ожго
Э.Мөнгөншагай
- 936 км дутуу
- 323 км
- 3
- 1
- 0
- 0
- 0