Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #63 - БОГД УУЛЫН ТОЙРОГ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/100
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
106 км
Давааны тоо
2
Өндөр авалт
1126 м
Өндөр алдалт
-1125 м
Их өгсөлт
16.3 %
Их уруудалт
-13.9 %
Оролцогчдын тоо
7
Эхлэх цаг
2018 оны 10 сарын 13 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.905472, 106.948917
47°54'19.7"N, 106°56'56.1"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Цэлмэг өглөө боллоо. Аяллын багынхан цуглаж 9.05 цагт замдаа гарав. Баянзүрхийн товчоо орчмоос нэг гишүүн нэгдэж баг 7 хүнтэй боллоо.

Хөлийн голын хөндий өгсөн жигд хурдаар зогсолтгүй урагшилсаар 10.20 цагт Хонхор орлоо. Ширдэгтийн амны өгсүүрт зуугуухан эргүүлсээр 12.10 цагт даваа давав. Баян булгийн ам уруудан Сэргэлэнгийн цэргийн ангийн хойд талын нугачаанд өгсөн уруудан "тоглосоор" Төв аймгийн төвд 13.40 цагт ирж "cola"-дав.

Зураг 1. Дархан цаазат уулын багана

Өндөр даваа, Тахилтын даваа даваж салхи сөрөн хамтын хүчээр жийсээр Түргэний ам өгсөв. Гишүүн Ч.Мажигсүрэн утасдаж манайхан өнөөдрийн уралдаанд амжилттай оролцсон, шагналаа авчихаад та нарыг угтана гэж хэллээ.

Зураг 2. Төв аймаг. Зуунмод хотын зүүн талд
Сэтгэл сэргэж, хөл хөнгөрөөд жирийтэл жийгээд УБ хотод 16.30 цагт ирлээ. Тэр эрчээрээ Богд уулын хойд замаар жийж Зайсан өнгөрөөд угтагсад (8 дугуйчин) нартай таарав. Цэцэрлэгт хүрээлэн орж өнөөдрийн сонин сайхныг хөөрөлдөн хуушуур-даад, дараа нь 5-уулаа эмнэлэг рүү жийж Э.Уянга гишүүнээ эргэж уулзан, энэ өдрийн унадаг дугуйн аялал дууссан болно. Аяллын зай 106 км.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Э.Мөнгөншагай Э.Даваасүрэн Д.Ганбат С.Энхбаатар С.Бадрал Ж.Октябрь Э.Ожго
Э.Мөнгөншагай
  • 936 км дутуу
  • 323 км
  • 3
  • 1
  • 0
  • 0
  • 0
Э.Даваасүрэн
  • 1835 км
  • 18
  • 2
  • 0
  • 0
  • 0
Д.Ганбат
  • 4692 км
  • 43
  • 2
  • 1
  • 0
  • 0
С.Энхбаатар
  • 4781 км
  • 41
  • 5
  • 1
  • 2
  • 0
С.Бадрал
  • 8772 км
  • 67
  • 5
  • 0
  • 1
  • 3
Ж.Октябрь
  • 10828 км
  • 121
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Ожго
  • 28135 км
  • 249
  • 32
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Д.Ганбат Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1289 км
Зүгээр л жий!