Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Судалгааны аялал #1 - НОГООН ДУГУЙ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/1
Аяллын төрөл
Судалгааны аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
62 км
Давааны тоо
1
Өндөр авалт
961 м
Өндөр алдалт
-960 м
Их өгсөлт
17.6 %
Их уруудалт
-36 %
Оролцогчдын тоо
1
Эхлэх цаг
2016 оны 5 сарын 31 Мягмар гараг, 11:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
XIII хороолол, Нарантуул захын уулзвар
Цуглах цэгийн солбицол
47.908056, 106.943278
47°54'29"N, 106°56'35.8"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Нэлээд оройтож 10 цаг өнгөрөөгөөд гарлаа. Дарь эх, Дамбадаржаагийн замаар жийж Бэлхийн амаар зүүн салаа руу орж өгслөө. Тэр үед засмалаас Зүүн салаа руу салаад шороон замтай байсан. Дээш өгсүүр зам сул шороо, дунд зэргийн хэмхдэс чулуутай жийж явахад саад болох ч бас ч гэж жийгээд байхаар байлаа. Хажуугаар уруудах автомашины тоос харин бужигнана. Хадат хотхон баригдаж байсан санагдана. Хажуугаар нь өгссөөр давааны үндсэн өгсүүр дээр түрлээ.

Зураг 1. Тухайн аяллын үед ой дотор нэгэн хяр дээр суугаад тэмдэглэлийн дэвтэрт үүнийг бичиж байлаа.

Даваан дээр гарчихлаа. УБ хот, Туул голын хөндий, Богд уул тэр чигээрээ алган дээр мэт харагдана. Энэ замаар оюутан ахуй цагтаа хэдэнтээ явж байгаад, Химийн ам гэдэгээр шууд Бурхант хошуу руу буудгийг мэдэж байсан. Тэр зүг замгүй учраас уулын орой, хяр дамжсан автомашины шороон замыг сонгон явлаа. Хэд хэдэн хяр руу өгсөж, багахан уруудаад дахиад л өгсөнө. Зүүн талаас хөндлөн зам ороод баруун тийш уруудаад явчихлаа. Зам дуусаагүй тул явсаар л байв. Унадаг дугуй жийх боломжгүй, олон жилийн хар модны шилмүүсэнд дарагдсан зам пампагнаад жийх боломжгүй шигдээд байсан. Тэгээд ч жийх тамир хүч сорогдсон мэт санагдаад, алхаад баймаар байлаа. Ер нь их тамирдсан, сүүлдээ хөлс урсахаа болив.

Зураг 2. Миний ногоон дугуй. Хөвгөл нуур тойрч буй аялал
Ганцаар яваа тул огт зогсолгүй явсаар зам ч балартаж алга боллоо. Хяр дуусаж уруудах болов. Их огцом учраас дугуйгаа хажуудаа авч хярлан унасан мод, мөчир бүхий хөвд хагдан хөрс дээгүүр туучин уруудсаар, торлог бут руу орлоо. Гол урсаж байна. Хэдэн бод мал, ганц нэг айл харагдана. Баруун гол гэж мэдэх тул уруудаад Бурхант хошуу дээрээ очих юм байна. Их цангасан тул голоос ус авч, сууж авч явсан хүнсээ идэж амрав. Нар хүүшлэх болоогүй байв. Бурхант хошуу руу хүрч ирээд, Баруун голоо дахин гаталж тэр чигээрээ Улиастай голоо уруудан (ингэж жийх хүч надад бас байсан юм байжээ гэж бодож явлаа) жийсээр Шархадны эцсийн буудал дээр ирэхэд нар шингэж авай.

Энэ аяллаар уулын орой, хяр дамжин унадаг дугуйгаар явах нь санаж байснаас хүнд байдгийг ойлгосон. Мөн Улиастай амаар өгсөж, уруудах зам нь уулын дугуйд тун тохиромжтой юм байна гэж дүгнэсэн. Энэ хөндий бидний олон олон аяллыг гараа болж, олон олон аяллын төгсгөл болон тосож авна гэдгийг тухайн үед яахан төсөөлөх билээ.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Э.Ожго
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!