Түүхэн замнал Улаанбаатар уулын дугуйн клубийг 2016 оны 5 сарын 24-ний өдөр Facebook нийгмийн сүлжээний групп байдлаар Э.Отгонжаргал (Ожго) үүсгэн байгуулсан бөгөөд өдгөө ч клубийн админы (Facebook-ийн групп байх үеэс уламжилсан, клубийн дотоод нэр томьёо бөгөөд тэргүүн гэсэн утгыг өөртөө багтаана) үүрэг хүлээн ажилласаар байна. Клуб нь эхлээд Уулын дугуйн аялал (УДА) 2017 оноос Улаанбаатар уулын дугуйн аялал групп (УУДАГ) 2023 оноос алсын хараагаа өргөжүүлж Улаанбаатар уулын дугуйн клуб нэрээр үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрөгч хугацаанд нийт 40108 км урт маршрут бүхий 337 төсөл үүнд УБ 240 марафон, Долоон давааны сорилго болон бусад аялал зэргийг зохион явуулсан ба эдгээрт нийтдээ 379 хувь хүн хамрагдан оролцжээ.
Шинэ клуб 2025 оны 3 сарын 19-ний өдөр дараах нэр бүхий гишүүд болон клубийн админ Э.Ожго, Г.Махгал нарын бүрэлдэхүүнтэй хурлаар шинэ клуб салбарлан гарах шийдвэр гарлаа.
Шинээр төрөн гарч буй клуб нь Уулын дугуйн аялал (УДА) нэртэй байх юм. Тус нэрийг 2024 оныг дуустал клубийн зүгээс унадаг дугуйн тэмцээнд оролцох зорилгоор Монголын дугуйн холбоонд бүртгүүлэхэд ашиглаж байсан ба 2025 оноос клуб нь өөрийн Улаанбаатар уулын дугуйн клуб гэдэг нэрээр бүртгүүлэх болсон. Харин тус шинэ клубийг үүсгэн байгуулагчид нь энэхүү одоо хэрэглэхээ больсон нэрийг авахаар мөн анх хөтөлж байсан Facebook группийг үргэлжлүүлэн ашиглахаар шийдсэн явдал нэн бэлэгшээлтэй юм.
Аян замын ерөөл Ууган админы зүгээс "Дэгдээхэй бие гүйцээд үүрээ орхидог бас хүүхэд өсөж томроод гэрээсээ явдаг амьдралын жам лугаа манай залуус ч гэсэн зориглон хөдөллөө." хэмээгээд үр хүүхдээ алсын аянд мордуулж буйн адил "Аяллын зам нь дардан байг" гэдэг Бахархлын тэмдэг гардуулахдаа хэлдэг үгээ хэлэн сайныг ерөөлөө.