2024 оны 12 сарын 07 өдрийн бямба гарагт хуралдсан Монголын дугуйн холбооны Их хурлын үеэр бичсэн тэмдэглэл болон холбогдох зарим дүгнэлтийг энд орууллаа.
12 сарын 5-ны өдөр холбооноос их хуралд клубээ төлөөлөн оролцох хоёр хүний нэр өгнө үү хэмээн утасдав. Манай клубийнхнээс тэмцээний лиценз авч, хураамж төлсөн гишүүдээс бүрдсэн чат группээр дамжуулан хуралд оролцох гишүүд буй эсэхийг асууж сурагласан ч оролцох санал гарч ирсэнгүй. Ийм зарыг хурал зохион байгуулах нь тодорхой болсон үеэс л манай зарим гишүүд түгээсэн ч уг хуралд оролцох гишүүн гараагүй юм. Мөн нөгөө талаас клубийн үүсгэн байгуулагч, тэргүүн Э.Отгонжаргал хуралд оролцохгүйгээ мэдэгдэж, миний биеийг санал болгосноор дугуйн холбооноос надтай холбогдсон ажээ. Ингээд миний бие тус хуралд клубээ төлөөлөн ганцаархнаа оролцох болов.
Холбооны их хурал 2024 оны 12 сарын 07 өдрийн бямба гарагийн 14:00 цагт Үндэсний олимпийн хорооны байранд болов. Хуралд дугуйн холбоонд бүртгэлтэй 32 клуб тус бүрээс хоёр төлөөлөгч болон холбооны удирдах болон гүйцэтгэх ажилтнуудыг оролцуулахаар мандат гаргажээ.
1. Удирдах зөвлөл, их хурлын мандат ба клуб Дээрх сэдэвтэй холбогдох нэгэн маргаан мэтгэлцээний үеэр дараах өгүүлбэрүүд анхаарал татав.
2. Тайлан хэлэлцэх Шүүгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл алга. Санхүүгийн тайланд зөрчил илэрснийг дэд ерөнхийлөгч асан Мөнхцэцэг шилэн дансны хуулгад үндэслэн мэдээлэв.
3. Ажиглагдсан нэгэн хандлага "Сонирхогчид хаяад явдаг, мэргэжлийнхэн хохирч үлддэг" гэж хуралд оролцогчдын нэгний хэлсэн үг хачирхалтай.
4. Дүрмийн төсөл Шинээр боловсруулсан дүрмийг хэлэлцүүлж батлуулах санал оруулсан ч хэлэлцэн батлахыг дэмжсэнгүй.
5. Холбооны ерөнхийлөгчийн сонгууль Холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад их хуралд сууж буй 84 мандатаас 77 нь санал өгснөөс Н.Болдхүү 37 санал, Б.Гүрсоронзон 40 санал авч сонгогдов.
Болдхүүгийн хувьд нарийн бичигтээ хяналт муу тавьсан, холбооны өрийг дараагүй зэрэг нь гол дутагдал байв. Түүнчлэн өмнөх ерөнхийлөгчдөөс илүү сайн ажилласан ч одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран дээрх шүүмжлэлээс үүдэн, холбооны удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь солих гэсэн хоморгонд орж олонхын дэмжлэг авч чадаагүй болов уу гэсэн сэтгэгдэл төрөв.
6. Ерөнхий нарийн бичгийн даргын сонгууль Санал өгөх 69 мандатаас З.Наран 31 санал, Т.Төгөлдөр 38 авч сонгогдов. З.Нарангийн ажлын арга барилд шүүмжлэлтэй хандах байдал давамгайлсан, санхүүгийн алдаа дутагдал зэрэг нь сонгуульд бүдрэх шалтгаан болсон хэмээн дүгнэв.
7. Удирдах зөвлөлийн сонгууль 21 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр сонгон батлав. Хяналтын зөвлөлийг хуульд заасны дагуу 3 гишүүнтэйгээр бас эмэгтэйчүүдийн зөвлөлийг шинээр сонгон бүрэлдүүлэв.
8. Клубийн Дугуйн холбоонд бүртгэлтэй нэрийн тухайд "УБ уулын дугуйн клуб" гэсэн нэрийг холбооны ажилтнууд мэдэж, зөв таньж байгаа нь хуралд хүрэлцэн очсоноо мэдүүлж, мандатаа авах үед харагдсан. Харин бусад клубийнхэн, тамирчин, дугуйчид "УДА" гэхээс өөрөөр тухайлбал "УУДАГ" гэдгээр ч манай клубийг төдийлэн сайн мэдэхгүй байна. Иймд цаашид клубийн нэрээр Дугуйн холбоонд бүртгүүлж тэмцээн уралдаан бусад нэгдсэн арга хэмжээнд оролцож байвал зүйтэй байна. Сүүлийн жилүүдэд лиценз авч, бүртгэлийн хураамж төлөлцөж буй гишүүд үндсэндээ манай клубийн зохиодог үндсэн арга хэмжээ болох уулын дугуйн өдрийн болон нэг ба олон хоногийн аяллуудад идэвхтэй оролцдог гишүүд байна. Ийнхүү бүрдүүлсэн бүлгэм, нэгдэж нягтарсан баг хамт олон нь дугуйн холбооны үйл ажиллагаанд оролцохдоо клубийнхээ нэрийг зохих ёсоор бүртгүүлээгүй нь одоо нэгэнт клубээс зохиодог арга хэмжээнд хамрагдахаа больсон, өөр клубийн нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцдог болсон зарим хүмүүс аль 2017 онд өөрчилж одоо бараг мэдэхгүй болсон хуучин нэрээр одооны гишүүдийг будилуулан төөрөгдүүлдэг явдлаас үүдэлтэй тул клубийн админууд үүнд яг одоо анхаарал хандуулах нь клубийн хэтийн ирээдүйн төлөө дугуйн холбооны удирдлага, албан тушаалтнууд өөрчлөгдөж буй энэ цаг үед зайлшгүй болжээ.
9. Бусад Дугуйн клубийг хэт өмчирхөж үзэх (… бол миний клуб), улс төржих (… бол Ардчилсан намын клуб) явдал буйг илтгэх яриа мэр сэр сонсогдож, анхаарал ихээр татав. Мөн нэг клубээс оролцох мандатын тоог 2 гэж заагласан байтал мандат авчихаад хуралд ирж оролцоогүй ба клубийнх нь зарим гишүүн “надад хуралд оролцож, хэлэх үг байна” гээд явж буйтай тааралдлаа.
Хурал өдөр солигдтол буюу 10 гаруй цаг үргэлжлэн шөнийн 02:00 цагийн орчимд өндөрлөв.