Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #165 - Нарийн даваа

Веб хуудасны каноник хаяг
https://www.ubmbc.com/biking/305
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Туулах замын урт
106 км
Өндөр авалт
1605 м
Оролцогчдын тоо
16
Эхлэх цаг
2023 оны 10 сарын 7 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Тахилтын автобусны эцсийн буудал
Цуглах цэгийн солбицол
47.936028, 106.682833
47°56'9.7"N, 106°40'58.2"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

В чиглэл
Энэ аялалд оролцогч гишүүдийн сонголтоор нөөц болгон В чиглэл төлөвлөсөн болно. Тахилтын давааг бөөндөө даваж Шижир баг дээр ирээд, уулын өвөр хормой дагасан шороон замаар Ар Гүнтийн ам хүрч өгсөн, Толгойтын даваа даваж хот руу буцаж болно. Нийт 83 км зай туулна. Хувийн хэрэгт 80%-иар тооцож тэмдэглэнэ.

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Аяллын нэгдсэн баг Тахилтын даваа дээр 09:57

Энэ удаагийн өдрийн аялал нь өмнө давж байгаагүй Нарийн хэмээх даваа давахаараа онцлогтой юм. Энэ давааны зүүн талд байдаг Гурвын давааг бид бараг л тоогүй олон удаа давж байсан бол бусдыг нь саяхныг болтол даваагүй байлаа. Саяхныг болтол гэдэг нь энэ хавар 4 сарын 29-ний өдрийн аяллаар л Замтын даваа гэдэг нэртэй, өнөөдөр давсан Нарийн давааны баруун талд байдаг давааг анх удаа давсан юм. Ерөнхийдөө сүүлийн үед өмнө давж байгаагүй даваа давах зорилго тавиад байгаа билээ. Энэ зорилгын дагуу хараалчихаад буй газар орны нэг бол УБ хотын умар зүг, Төв аймгийн Батсүмбэр сумын төвийн баруун болон баруун өмнөх уулс юм.

Өнөөдрийн аялал дөрвөн даваатай. Эдгээрийн эхнийх болох Тахилтын даваа дээр аялал эхэлсэнээс буюу 09:00 цагаас хойш нэг цагийн дотор гараад яг 10:00 гэхэд даваанаас уруудацгааж байлаа. Тахилтын даваа бол хойд урдгүй өчнөөн л давсан танил даваа юм. Хэдий танил мэт санагдах авч олон салаа зам, үер усанд идэгдсэн зэргээс үүдэн шинэ сэргэг мэдрэмж төрүүлдэг онцлогтой даваа билээ.

Харин хоёр дахь даваа болох Нарийн даваа бол зам нь бага элэгдэж эвдэрсэн тул жийж л чадвал дугуйнаасаа буулгүй давж болохоор даваа байсан. Давааны оройн зам нэрэндээ таарсан нарийн бас даваа руу гарахад овоо огцом тул үүгээр автомашин цөөн явдаг биз. Ийм учраас зам нь онгичуулж эвдүүлээгүй бололтой. Давааны зам нэлээн огцом тул араа соёо сайтай дугуйгүй л бол жийж гарахад бэрх юм. Аяллын цувааны манлайд явсан гишүүд ахмад, залуу гэлтгүй бүгдээрээ жийж гарахаар зүтгэцгээнэ. Заримынх нь араа дутаж дөрөө дээрээ жингээрээ дарж дэвхэрсэн ч урагшлахгүй болж буух аж. Зарим нь өөрөө ч бууж өгөх аж. Бас зарим нь жийн жийсээр гарах аж. Ийнхүү аяллын баг зүтгэн зүтгэсээр Нарийн даваа дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ 12:30 цагаас хэдэн минутын өмнө гарч чадсан.

Зураг 2. Аяллын үндсэн баг Нарийн даваа дээр 12:30

Давааны орой дахь харууц сайтай газарт салхи нөмөрлөх хадан цохио байна. Үүний нөмөрт сууцгаахад яг захиалсан мэт үүл нүүж намрын шар нар биднийг ээснээр зарим маань дан футболктой болох хүртлээ тухлаад амжив.

Зураг 3. Нарийн даваа руу УБ хотоос буюу өмнөөс ирэх замыг хөтөлж ирэх уулын амны үзэгдэх байдал

Нарийн даваа руу хөтлөх ам мөн л нарийн бөгөөд ихээхэн сунагар ажээ. Давааны өгсүүрийг тээр алс нам дор газраас харахад овоо огцом мэт харагдсан ч яг тулаад ирэхэд жийгээд гарвал ч гарчихмаар байсан. Даваа дээр гарчихаад эргэж харахад УБ хотын сууршлын шинж тэмдэг үл мэдэгдэнэ. Ёстой л тэр аймгийн тэр сумын тэр газар тэр даваа дээр явна гээд "залж" болмоор.

Одоо бид маршрутын дагуу даваанаас дөнгөж уруудуутаа чанх хойш эргэж багахан өгсөнгүүтээ уруудаж Шархадны ферм хэмээх жижиг суурингийн өмнө очно. Ингээд уруудтал хэдэн залуу жолоогоо сул тавих нь тавьж, үсэрч харайх нь харайж, хонхоо тожигнотол хурдлах нь хурдалсаар замын бүдэгхэн салааг анзааралгүй бараг уулын бэлд хүрчихэв. Хонхоо тожигнотол давхисан нь цувааны сүүлд хөдөлсөн юмсанжээ. Тэгээд зөв салах замаа анзаарах сөхөөтэй яваа "санаатай" хэдээс хамгийн түрүүнд яваа буюу гүйцэж болохгүй хүмүүсийн эцсийнхийг тийнхүү хонхоо тожигнуулан байж гүйцсэн байгаа юм. Гэтэл "санаатангуут" болохоор гүйцэж ирэхдээ "За одоо эргэх цэг ..." гээд хурдаа хасна. Үнэхээр өнөөх замын салаа нүднээ дурайн гарч ирэхийн зэрэгцээ баруун хойд зүгт байх хамар дээгүүр давсан зам зурайн харагдана. Энэ бол маршрут дээрх замын салаа мөн болохын эргэлзээгүй шинж тэмдэг байлаа. Маршрут зохиож байхад үүгээр давсан ганц л зам бий гэдэг нь хиймэл дагуулын зургаас тов тодорхой харагдаж байсан юм. Дараах зурагт хадуурсан тавын дөрвийнх нь уулнаас бууж ирж буйг харуулжээ. Ер нь дараагийн аль нэг аяллын маршрутыг хадуурдаг зарим гишүүдээр зохиолгож улмаар замчлуулбал зохих ажээ. Учир нь маршрутын онцлогийг түүнийг зохиох үед л маш сайн анзаардаг. Харин бэлэн маршрутын салаа зам, эргэлт зэрэг онцлогийг тэр бүр анзаардаггүй нь үнэн үнэн.

Зураг 4. Хадуурсан таван соёолонгийн дөрөв нь

Ингээд 13:10 цагт Шархадны фермийн өмнөх уулын бэлээс хөдөлж урьд нь өчнөөн удаа жийж байсан Нарийны хөндий, Гурвын даваа зэргийг туулахыг нь туулж, давахыг нь давж 14:10 цаг гэхэд Батсүмбэр ба Ар гүнтийн замын уулзвар дээр очсон. Гурвын даваа дээр ширүүн салхитай хүйтэн байсан тул шууд уруудав. Бас даваанаас уруудахад салхины уруу ямар ч зовлонгүй өнхрөн уруудаж байсан тул нэгмөсөн Толгойтын амны адагт хүрсэн нь тэр юм. Гишүүд энд ч мөн зогсолгүй нэвт жийж Ар гүнт супермаркет хэмээх цэнхэр дэлгүүр хүрч тэндээ тухлаж амарцгаалаа. Аяллын багийн сүүлийн гишүүн нэлээн сүүлд ирсэн тул гишүүд эхнээсээ хангалттай амарч чадсан. Бүр бүтэн уут боорцог идээд дуусгаж байна гэнэ. Уг нь тэр дэлгүүр өмнө нь бэлэн хоол дэвтээж идэх ус буцалгаж өгдөг байснаа сүүлдээ усаа худалдаж авч өгөөд буцалгуулдаг болсон нь эцэстээ бэлэн хоолыг нь устай хамт худалдаж авсан ч буцалгаж өгдөггүй болжээ. Иймээс л бүтэн уут боорцог идэхдээ хүрч л дээ. Харин сүүлдсэн гишүүн зөвхөн кола ууж харагдахаар нь юм идэхийг санал болготол "сая замдаа юм идэж уусаан" гэж байгаа юм даа. Гэтэл цуваа цоожлогч түүнийг замын уулзвар дээр хэчнээн хүлээсэн гэж санана.

Эцсийн удаа хангалттай амарцгаасан бид хэд хамгийн сүүлийн даваа болох Толгойтын даваа руу хөдөллөө. Толгойтын даваа дээр хавар, намрын салхи шуургатай үед их зэврүүн байдаг тул нэгмөсөн Бумбатын рашаан хүрэх шийдвэр гаргав. Өөрөөр хэлбэл тарах цэг хүртэл таталтгүй жийцгээнэ гэсэн үг. Бумбатын рашаан дээр дэлгүүр мөн тохилог цайны газар байдаг тул аялал өндөрлүүлэхэд зохимжтой байдаг. Ийнхүү 4 даваа даваа бүхий маршруттай энэхүү аялал үдээс хойшхи 4 цагт өндөрлөлөө. Сүүлийн даваа буюу Толгойтын давааны хувьд хэзээд ч нэг л янзаараа байдаг тул давж сурсан өмнөх арга мэхээрээ ядах юмгүй давж л орхисон. Ингээд мөнөөх цайны газарт саатах нь саатаж, үл саатах нь гэрийн зүгт, зарим нь ажлынхаа зүгт шууд буудлаа.

Ийнхүү Нарийн даваа давахаар зорьсон энэхүү аялал амжилттай болж өндөрлөлөө. Мөн аяллын үеэр нэг сайхан үйл явдал болсон нь улаан тэмдгийн болзол биелүүлсэн Б.Жавхлантөгс гишүүнд клубийг анх үүсгэн байгуулсан админ өөрийнхөө улаан тэмдгийг дурсгал болгон гардуулж өгсөн явдал юм.

Аялалд оролцож хамт жийцгээсэн гишүүддээ нийт гишүүдийн өмнөөс талархал дэвшүүлье! Дараагийн аялал дээр эргэн уулзацгаая. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • өндөр авалтын хэмжээ
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 челленжийг дуусгасан тоо
  • долоон давааны сорилго давсан тоо
П.Золзаяа Э.Ожго О.Шинэбаяр Д.Базаррагчаа Н.Даваасүрэн Ш.Лазина Б.Сүхбат Т.Ган-Очир Ш.Мөнгөнсүх П.Батмөнх Б.Бадрах С.Мөнхбат Д.Баасансүрэн Privacy Г.Махгал Ж.Октябрь
П.Золзаяа
  • 11135 км
  • 95520 м
  • 104
  • 21
  • 3
  • 0
  • 0
Э.Ожго
  • 26664 км
  • 245518 м
  • 238
  • 29
  • 10
  • 3
  • 3
О.Шинэбаяр
  • 1478 км
  • 15577 м
  • 14
  • 0
  • 0
  • 0
  • 1
Д.Базаррагчаа
  • 1594 км
  • 17699 м
  • 15
  • 1
  • 0
  • 0
  • 2
Н.Даваасүрэн
  • 2613 км
  • 25747 м
  • 23
  • 0
  • 0
  • 1
  • 1
Ш.Лазина
  • 2963 км
  • 30818 м
  • 30
  • 2
  • 1
  • 1
  • 2
Б.Сүхбат
  • 4862 км
  • 44138 м
  • 47
  • 6
  • 0
  • 1
  • 0
Т.Ган-Очир
  • 5732 км
  • 54294 м
  • 61
  • 5
  • 0
  • 1
  • 1
Ш.Мөнгөнсүх
  • 6306 км
  • 59008 м
  • 62
  • 7
  • 1
  • 1
  • 2
П.Батмөнх
  • 7796 км
  • 73182 м
  • 80
  • 5
  • 1
  • 0
  • 2
Б.Бадрах
  • 7998 км
  • 72878 м
  • 80
  • 2
  • 0
  • 2
  • 1
С.Мөнхбат
  • 8912 км
  • 76431 м
  • 81
  • 10
  • 1
  • 2
  • 1
Д.Баасансүрэн
  • 9292 км
  • 65557 м
  • 62
  • 4
  • 2
  • 2
  • 0
Privacy
  • 9505 км
  • 87127 м
  • 90
  • 9
  • 1
  • 2
  • 2
Г.Махгал
  • 9771 км
  • 90841 м
  • 100
  • 6
  • 0
  • 2
  • 3
Ж.Октябрь
  • 10147 км
  • 100096 м
  • 113
  • 1
  • 0
  • 0
  • 0

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Privacy Дөрвөн зүг 8252 км улаан тэмдэг 8331 км